8o
Улаанбаатар хот
mobile menu

Тээврийн үйлчилгээг цахимаар зуучлах боломжтой болжээ

2019-02-22 09:52:40

Монголд анх удаа тээврийн үйлчилгээг цахимаар зуучлах iTeever ухаалаг утасны үнэгүй аппликэйшн болон вэб платформ өнөөдрөөс ашиглалтад оржээ. Ингэснээр бүх төрлийн ачаа тээврийг нэг доороос удирдах боломжтой болж байгаа аж. Хөдөө орон нутаг, улс хоорондын аливаа тээврийн хэрэгцээг хангах найдвартай, шуурхай жолооч, тээврийн компаниудыг олохын тулд iTeever аппликэйшныг ашиглах боломжтой.
Уг аппликэйшнд бүртгүүлснээр бүх төрлийн тээврийн зар нийтлэх, хүссэн тээвэрлэгчээ сонгох боломжтой бөгөөд дотоод тээврийн жолооч нар, авто тээврийн болон улс хоорондын тээвэр зуучийн компаниуд, түүнчлэн улс хоорондын карго тээврийн компаниудыг санал болгох юм байна.

Ачаагаа тээвэрлүүлэхийн тулд найдвартай жолооч хайж, нүүр номын групп ухаж, авсан үйлчилгээндээ сэтгэл дундуур үлддэг үе ард хоцорч, олон төрлийн тээвэрлэгчдийн дундаас өөрийн хүссэн сонголтоо хийн ачаа бараагаа зөөлгөж тээвэрлүүлэх боломжтой болжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment