8o
Улаанбаатар хот
mobile menu

Мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож байсныг илрүүлжээ

2019-02-22 10:56:30

Энэ долоо хоногийн ажлын өдрүүдэд Тээврийн цагдаагийн албанд нийт 943 дуудлага хүлээн авчээ. Үүнээс зам тээврийн ослын шинжтэй 698 дуудлага, мэдээллийг хүлээн авч, шийдвэрлэжээ.

Бүртгэгдсэн осол, хэргийн улмаас нийслэлд 14 хүн гэмтэж бэртсэний зургаа нь бага насны хүүхэд бөгөөд насанд хүрсэн харгалзах хүнгүйгээр явган зорчигч хэлбэрээр замын хөдөлгөөнд оролцож байх үедээ зам тээврийн осолд өртөх нь их байгаа аж.

Мөн зам тээврийн ослын 13 нь явган зорчигч мөргөх хэлбэрээр, 29 нь мөргөлдөх, гэрлийн шон, хайс хашлага буюу үл хөдлөх зүйл мөргөх хэлбэрээр таван осол тус тус бүртгэгдсэнийг шалгаж байгаа юм байна.

Түүнчлэн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 147 жолоочийг илрүүлэн хуулийн дагуу хариуцлага тооцож, есөн жолоочийг шүүхээр баривчилжээ.

Хяналт шалгалтын үеэр Сүхбаатар дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийн зохицуулагч, ахлах дэслэгч Ц.Дүүрэнбилэг, ахлах ахлагч Б.Амарбат нар тус дүүргийн VIII хорооны нутагт T.Lexus RX450 маркийн автомашины жолооч 29 настай эрэтэй А, 23 настай эмэгтэй Н нар нь мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож явсныг илрүүлэн харьяа цагдаагийн байгууллагад шалгаж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment