8o
Улаанбаатар хот
mobile menu

24 ломбардыг 22 сая төгрөгөөр торгожээ

2019-02-22 14:43:02

Хулгайн аргаар олсон компьютер, notebook, гар утас, зурагт болон бусад үнэд хүрэх эд зүйлсийг барьцаалан зээлдүүлэх газарт бусдын нэрээр тавьдаг зөрчил их байдаг. Үүнээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох зорилгоор Баянзүрх дүүргийн цагдаагийн II хэлтэс “Ломбард” арга хэмжээг хариуцсан хороодын нутаг дэвсгэрт зохион байгуулан ажиллаж байна. Тус хэлтсийн хариуцсан хороодын нутаг дэвсгэрт барьцаалан зээлдүүдэх 71 аж ахуй нэгж үйл ажиллагаа явуулж байна. 
Хяналт шалгалтын үеэр зөрчил илэрсэн 24 аж ахуй нэгж байгууллагад Зөрчлийн тухай хуулиар нийт 22 сая 800,000 төгрөгийн торгууль ноогдуулсан байна.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл