22o
Улаанбаатар хот
mobile menu

39 их, дээд сургуульд магадлан итгэмжлэл олгохгүй байхыг үүрэг болголоо

2019-02-22 15:25:41

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын Сайд Ёндонпэрэнлэйн Баатарбилэг  Нийслэлийн Боловсролын газар, Багшийн Мэргэжил Дээшлүүлэх Институт, Боловсролын Магадлан Итгэмжлэлийн Үндэсний Зөвлөл, Боловсролын хүрээлэн, Боловсролын зээлийн сан зэрэг харьяа байгууллагаар зочилж, үйл ажиллагаатай нь танилцлаа.

Хууль эрх зүйн орчныг энэ онд цогцоор хийнэ. Нийт 13 хууль, Засгийн газрын 20 тогтоолыг  батлуулна. Дараагийн гол анхаарах чиглэл нь хөрөнгө оруулалтын асуудал. Нийслэл, дүүргийн боловсролын газар хэлтсийн дарга нар хөрөнгө оруулалтын ажилд захиалагчийн хувиар хяналтаа сайн тавьж ажилла. Сургууль цэцэрлэгийн барилгын гүйцэтгэл хугацаа хоцорвол хариуцлагыг боловсролын газар хэлтсийн дарга хамт хүлээнэ гэдгийг Сайд хатуу санууллаа.  

Нийслэлийн боловсролын газар, Боловсролын хүрээлэнд ерөнхий боловсролын ЦӨМ хөтөлбөрийн агуулгыг өөрчлөх талаар голчлон ярилцлаа. Хөтөлбөр өөрчлөхгүй, харин агуулгыг эргэн харах, сурагч, багш нарын ачааллыг бууруулах алхам хийнэ. Үүнтэй холбоотой шилдэг багш судлаачдаас бүрдсэн үндэсний баг ирэх долоо хоногт ажиллаж эхэлнэ. Нийслэл дүүргийн боловсролын газрууд багш нарын саналыг нэгтгэж яаманд ирүүлэхийг үүрэг болголоо.

Боловсролын магадлан итгэмжлэлийн үндэсний зөвлөлд чанаргүй их дээд сургуулийн тоог цөөрүүлэх тал дээр сайд байр сууриа тодорхой илэрхийлсэн. Энэ хавар Ерөнхий боловсролын сургуулийг 18000 гаруй сурагч төгсөх нь өмнөх жилээс 2,5 дахин буурч байгаа үзүүлэлт юм. Чанаргүй их дээд сургуулийн тоог цөөлөх нийгмийн захиалга шаардлага байгаа учраас огт магадлан итгэмжлэгдээгүй 14 их дээд сургуулиас магадлан итгэмжлэлийн хүсэлт авахшүй, магадлан итгэмжлэл олгохгүй байхыг үүрэг болголоо.

Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн дарга Д.Сүрэнчимэг байгууллагынхаа үйл ажиллагааны талаар танилцуулга хийлээ. 2012 онд ашиглалтад орсон Багшийн хөгжлийн ордонг тус байгууллага аж ахуйн талаас нь хариуцдаг.  Урсгал засварын асуудал тулгамдаж байгааг дурдлаа. 5 байгууллагын 200 гаруй хүний ажиллах орчин нөхцөлийг сайжруулах асуудлыг Сайд анхааралдаа авч шийдвэрлэхийг зорино гэлээ.

БСШУС-ын яам 2019 оныг “Ёс зүйн боловсролын жил” болгон зарласан. Сайд орсон байгууллага бүрт хариуцлагатай, сахилга баттай, ёс зүйтэй, үлгэрлэн ажиллаж салбарынхаа нэр хүндийг өндөрт өргөхийг санууллаа. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
zochin
Buten enchin hkuuhkdiin telberiig SURGALTIIN BANKNII ZEEL RUU oruulsan chini buten enchin , hkuuhked surch hcdaahkaa boliloo
2019/04/20 66.181.185.66
зочид
хувьсах зардал төрөөс авдаг ,сурагчаасаа өндөр төлбөр авдаг хувийн сургуулийн эзэд /эд бол боловсролын яамныханыг атг шалгаж шоронд хий төгсөгчид нь ажилгүй
2019/03/26 202.21.97.90
зочид
хувьсах зардал төрөөс авдаг ,сурагчаасаа өндөр төлбөр авдаг хувийн сургуулийн эзэд /эд бол боловсролын яамныхан шүү / одоо шуналаа тат тат тат
2019/03/26 202.21.97.90
ИРГЭН
ШОРОНГИЙН ХУЛГАЙЧ ХҮРТЭЛ ИХ ДЭЭД СУРГУУЛЬ БАЙГУУЛАГ БОЛЖЭЭ ЭНЭ БОЛ ЭМЭГНЭЛ ИХ ДЭЭД СУРГУУЛИЙГ ЦӨӨЛӨЖ ЖЭНХЭН АЖИЛАХ ЧАДВАРТАЙ ХҮН БЭЛДИЙ ГЭВЭР УЛСЫН МЭДЛИЙН 5 ТОМ ИХ ДЭЭД СУРГУУЛЬ БАЙГУУЛАХ ХЭРЭГТЭЙ
2019/02/28 103.10.23.74
зочин
Энэ эрч хүчээ алдалгүй ажиллаж зорилгоо бүрэн хэрэгжүүлэх хэрэгтэй
2019/02/23 150.129.143.241
зочин
Хувийн ЕБС-ийн хувьсах зардлыг төрөөс олгодгийг зогсоох хэрэгтэй
2019/02/23 150.129.143.241
з
нийгэмд хэргтэй 100 техник сургууль байгуулж. ажилчин анги бэлтгэ
2019/02/22 66.181.168.81
зочин
Баатарбилэг их зүйл биш ойлгомжтой. Түүхэнд нэрээ үлдээсэн шодрогос сайд болъё гэж бодож байгаа бол ганцнах ажил төгс хий. 180 дээд сургуулиа устгаж , 7 дээд сургууль үлдээ. Тэгээд нийгэмд хэрэгтэй 1
2019/02/22 66.181.168.81
  • Recent
  • Most Read
  • Most Comment
Санал асуулга
СОШИАЛ МЕДИА-аар олон нийтэд хүрч байгаа мэдээллийг та хэр бодьтой гэж боддог вэ?

Нийт санал өгсөн: 324