
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид хуралдаж, Баянзүрх дүүрэгт явуулах дүүргийн ИТХ-ын төлөөлөгчийг сонгох сонгуулийг ирэх сард зохион байгуулахаар болжээ. Гурван шатны шүүхийн шийдвэрийн дагуу гуравдугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн ИТХ-ын 09, 19 дүгээр тойрогт нөхөн сонгууль явуулахаар болсон байна. Тэргүүлэгчдийн зүгээс дахин сонгууль явуулахтай холбоотойгоор холбогдох газруудад хурлын тэмдэглэлээр үүрэг өгч ажиллахыг чиглэл болгожээ.



