8o
Улаанбаатар хот
mobile menu

Цаг агаарын урьдчилсан мэдээ

2019-02-23 11:28:44

Малчид, иргэдэд зориулсан мэдээ:

Өнөөдөр баруун аймгуудын нутгийн өмнөд хэсэг болон төвийн аймгуудын нутгийн баруун өмнөд хэсгээр бага зэргийн цас орж, ихэнх нутгаар бага зэрэг хүйтэрнэ.
 

Баруун аймгуудын нутгаар үүлэрхэг. Бусад нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн өмнөд хэсэг болон төвийн аймгуудын нутгийн баруун өмнөд хэсгээр бага зэргийн цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун болон төвийн аймгуудын нутгаар баруун хойноос секундэд   5-10 метр, бусад нутгаар баруун өмнөөс хойш эргэж секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 17-22 градус, Дархадын хотгор, Хүрэн бэлчир орчим, Их нууруудын хотгороор 14-19 градус, Хангайн, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг-Үүр, Орхон-Туулын бэлчир, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 9-14 градус хүйтэн, Говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон Дорнод-Монголын талаар 2 градус дулаанаас 3 градус хүйтэн,  бусад нутгаар 3-8 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 3-5 градус хүйтэн байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 14 градус хүйтэн, харьцангуй чийг 56 хувь, агаарын даралт 874 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө өснө.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл