ХҮНамын зарим гишүүд өнөөдөр хэвлэлийн бага хурал хийж намын дарга С.Ганбаатарыг огцруулж, шинэхэн даргаараа тус намын дэд дарга Б.Найдалаа сонгогдсон тухай ч хэвлэлийн бага хурал хийсэн юм. Тэгвэл үүнийг уг намын УЗ-ийн зарим гишүүд үгүйсгэж байна. Бид ХҮНамын удирдах зөвлөлийн гишүүн Т.Бат-Оргил энэ талаар хэлэхдээ “ С.Ганбаатарыг огцруулсан гэж "жүжигчилсэн тоглолт" хийж олон нийтэд цацсанд харамсаж байгаа. Уг нь намын Төв хорооны хурал маргааш товлогдсон байсан. Бид маргаашийн хурлаар дотоод журмуудаа өөрчилж, ХҮНамын ЕНБД-ын асуудлыг хэлэлцэнэ. С.Ганбаатар огцроогүй. Манай намынхан ажлаа хийгээд л явж байна" гэсэн хариултыг өгсөн байна.