8o
Улаанбаатар хот
mobile menu

Дэлхийн оюутны өвлийн универсиад 29 дүгээр наадам ОХУ-ын Красноярск хотод болно

2019-02-23 13:30:00

Дэлхийн оюутны өвлийн универсиад 29 дүгээр наадам ОХУ-ын Красноярск хотод ирэх сарын 2-12-нд болно. Энэхүү наадамд манай улсаас таван төрөлд 25 тамирчин оролцож байгаа юм. Тодруулбал, цана, цанын орон зай баримжаалах, тэшүүр, уран гулгалт, фристайлын төрөлд оролцохоор бэлтгэлээ хангажээ. Уран гулгалтын хувьд анх удаа оролцож байгаа бөгөөд Японд энэ чиглэлээр суралцдаг Монгол оюутныг Япон дасгалжуулагчийнх нь хамт урин оролцуулж байгаа юм байна. Түүнчлэн энэ наадамд шинээр нэмэгдэж буй цанын орон зай баримжаалах хэмээх төрөлд манай улс нэлээн амжилттай оролцох хүлээлттэй байгаа талаар Монголын оюутны спортын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Жаргалсайхан онцоллоо. Учир нь, 2011 онд манай улсын тамирчид Казахстанд болсон Азийн наадмаас энэ төрлөөр мөнгө, хүрэл медаль хүртсэн бөгөөд тэд одоо эл наадмын тамирчдыг дасгалжуулж байгаа юм байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл