8o
Улаанбаатар хот
mobile menu

25.7 мянган мал хорогджээ

2019-02-24 11:40:00

Өнгөрсөн сард улсын хэмжээнд зүй бусаар 25.7 мянган мал хорогджээ. Энэ нь өмнөх жилээс 283 мянгаар буурсан тоо юм. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн оны нэгдүгээр сард 309 мянган мал зүй бусаар хорогдсон байдаг. Энэ оны тухайд хорогдсон малыг ангилбал, ямаа 12.3 мянга, хонь 8.8 мянга, үхэр 2.9 мянга, адуу 1.7 мянгаар, тэмээ 25 байна. Мал тооллогын урьдчилсан дүнгээр манай улс 66 сая 400 гаруй мал тоолуулсан. Малын өсөлт бууралтын тухайд авч үзвэл, хонь, тэмээ өсөж, адуу өнгөрсөн оны түвшинд, харин үхэр, ямаа багассан байна. Тухайлбал, энэ онд хонь 30, ямаа 27 сая байгаа бол адуу гурав, үхэр дөрвөн сая байгаа юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл