8o
Улаанбаатар хот
mobile menu

Жолооны үнэмлэхийн бэлдэцийн нийлүүлэлт дөрөвдүгээр сард эхэлнэ

2019-02-24 12:00:00

Бэлдэц дууссан гэх шалтгаанаар өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас эхлэн жолооны үнэмлэх хэвлэхгүй байгаа. Ингэснээр шинээр жолооч болсон, жолоодох эрхээ сэргээсэн, жолооны үнэмлэхээ хаяж үрэгдүүлсэн иргэдэд гурван сарын хугацаатай түр зөвшөөрлийг хэвлэн олгож байсан юм. Тэгвэл бэлдэцийн нийлүүлэлт дөрөвдүгээр сарын 15-наас хийгдэх юм байна. Нийлүүлэлт эхлэхээр үнэмлэхийг 20-30 хоногийн дотор хэвлэж дуусгах аж. Иргэд жолооны үнэмлэхээ “Дүнжингарав”, “Драгон” төв, Бүртгэл хяналтын төвийн үйлчилгээний танхимаас авч болох юм байна. Одоо жолооны үнэмлэх авахаар 47 мянган иргэн материалаа ирүүлээд байгаа ажээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
hi
litsenziin tuwiin ajilchid hudulj ydsan tsagiin huwaari ni 10 jiliin hvvhdvvd shig tardiin bn lee
2019/02/25 103.10.21.112
зочин
Ямар удаан ажлын хариуцлаггүй юм бэ .Хариуцлага хүлээх газар гэж байна уу Арай дэндүү дур зоргоороо юмаа .Төр засаг минь ээ энэ мэт хүндрэлтэй үйлчилгээнд л анхаарах шаардлагатай байна даа
2019/02/25 202.131.230.19