8o
Улаанбаатар хот
mobile menu

Гавьяат хуульч, шүүгч асан Л.Бямбаа хоригдож байхдаа амь насаа алджээ

2019-02-25 08:51:00

Урьдчилсан хорих 461-р хорих ангид хоригдож байсан шүүгч  Л.Бямбаа амиа хорлож нас барсан гэх мэдээлэл гарсан. Тэгвэл Монгол Улсын гавьяат хуульч, шүүгч Л.Бямбаа саатуулагдсан үедээ амь насаа алджээ. Эх сурвалжуудын өгч байгаа мэдээллээр тэрбээр амиа хорлосон байж болзошгүй аж. Тэрээр 2012-2015 онд Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн даргаар ажиллаж байгаад тэтгэвэртээ гаран "Консент” ХХН-ийг байгуулан хуульчаар ажиллаж байжээ.

Түүний ажилласан байдлыг үзвэл:

-1976-1979 онд Улсын Дээд Шүүх, Нийслэлийн шүүхэд нарийн бичгийн дарга,

- 1979-1986 онд Улсын Дээд Шүүхийн Боловсон хүчний тасагт зааварлагч, ахлах зааварлагч, хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгч,

- 1986-1991 онд ОХУ-ын Петропавловс хотод СПТУ-д хүмүүжүүлэгч багш,

- 1991-1993 онд Улсын Дээд Шүүхийн Иргэний хэргийн коллегид нарийн бичгийн дарга,

-1993-1998 онд Чингэлтэй дүүргийн шүүхийн шүүгч,

-1998-2005 онд Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн шүүгч,

-2005-2012 онд Монгол Улсын Дээд Шүүхийн шүүгч,

-2012-2015 онд Шүүхийн ерөнхий зөвлөлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга,

-"Консент” ХХН-ийг байгуулан хуульчаар ажиллаж байсан байна.

Нэмэлт мэдээлэл дуулгахад: Л.Бямбаа гурван үеэрээ шүүхэд хүчин зүтгэсэн ганц хүн хэмээн  мэргэжлийн хүмүүс нь дүгнэдэг.  Улсын дээд шүүхэд өөрөө шүүгч хийж байсан, аав нь Улсын дээд шүүхийн дарга байсан, хүү нь мөн шүүх эрх мэдэлд хүчин зүтгэж байгаа аж. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
buug
Ter shn dhagnalda ezen boj chadahgui absan hahyyldaa hahaj hooloigoo booj yhlee.de yr hyyhdde 3 ye ideh baasin beldej ugsun bh.
2019/02/28 64.119.22.112
зочин
Их юм мэдэж байж яагаад заавал хорих ангид гэж санаатай үхэлд хүргэсэн дарамталж атг дарга огцрооч
2019/02/27 103.212.119.24
Монголын төрд бүү шургалуул
ЕР НЬ ҮЕ ЗАЛГАМЖИЛСАН ЗАЛЬТНУУД АЮУЛТАЙ ЮМ БАЙНА , ХАА Ч ТЭР
2019/02/25 202.9.43.25
barigdsaan
avilga avsaan
2019/02/25 202.179.27.101
зочин
3 үеэрээ хуульч байсан юмуу чухам ямар шалтгаанаар хоригдож байсан юм бол өөрт нь нилээд буруу зүйл байжээ дээ тэгээд л ийм байдалд хүрэх шийдвэр гаргаж дээ олон жил гэмтэй гэмгүй хүмүүсийг дарамт
2019/02/25 112.72.12.4
Ли Чень
Хүн үхчихвэл амиа хорлосон гээд зарлачихдаг болж дээ..МАН стратеги бодлого байх даа.
2019/02/25 103.111.68.3
иргэн
ЯАГААД ХОРИГДОЖ БАЙСНЫГ НЬ НУУЦЛААД БАЙГАА ЮМ УУ?
2019/02/25 64.119.23.81
irgen
nugel nudeeree
2019/02/25 150.129.141.151
Зочин
Сvvлийн vед амиа хорлочих хэмжээнд урвуулан ашиглачихаар албан тушаал хашиж бгаагуйл юм бна. Омгеелегч хийж бхдаа болохгуй нууц их мэдэж бж гэж бодогдхоор бна.
2019/02/25 202.126.88.48
  • Recent
  • Most Read
  • Most Comment