8o
Улаанбаатар хот
mobile menu

АТГ: Амиа хорлосон шүүгч Л.Бямбаа их хэмжээний мөнгөний хээл хахуулийн хэргээр сэжиглэгдэн шалгагдаж байсан

2019-02-25 11:04:00

АТГ-аас сар бүрийн 25-ны өдөр энэ сард хийсэн ажлын талаар мэдээллийг хүргэдэг уламжлалтай. Энэ дагуу хоёрдугаар сард хийсэн хяналт шалгалт, шалгагдаж байгаа хэргүүдийн талаар мэдээлэл өглөө. Өнөөдрийн хуралд Тамгын хэлтсийн дарга эрхэлсэн комиссар З.Баасанням, Хянан шалгалт дүн шинжилгээний хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Х.Хашбаатар, Урьдчилан сэргийлэх соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүү, Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, ахлах комиссар Ч.Жаргалбаатар, Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан Т.Мөнхтунгалаг нар оролцлоо.

Урьдчилсан хорих 461-р хорих ангид хоригдож байсан шүүгч  Л.Бямбаа амиа хорлож нас барсан талаар мэдээлэл хүргэсэн билээ. Тодруулбал,  Монгол Улсын гавьяат хуульч, шүүгч Л.Бямбаа саатуулагдсан үедээ амь насаа алдсан юм. Энэ талаар АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, ахлах комиссар Ч.Жаргалбаатараас тодруулахад " Тус хэлтсээс Салхитын мөнгөний орд газрыг эзэмшигч компани болон ашиглаж байсан ашиглагч нарын маргаанаас үүдэлтэйгээр хууль хяналтын байгууллагын хууль сахиулагчид тухайн маргааныг шалгаж байх явцад ихээхэн мөнгөн хөрөнгийг хээл хахуульд өгсөн гэмт хэрэг бүртгэгдсэн. Үүнтэй холбогдуулан, тус хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг явуулж байсан. Шалгалтын явцад нэр бүхий хүмүүст хээл хахууль өгсөн байж болзошгүй үндэслэл тогтоогдоод энэ хэрэгт талийгаачийг сэжиглэн 48 цагийн хугацаагаар баривчилсан байсан. Мөрдөн шалгах байгууллагаас талийгаачийн гэр, ажилд нь нэгжлэг хийж хэрэгт ач холбогдол бүхий баримтуудыг хурааж авсан. Хураагдсан баримтуудын хүрээнд хууль зүйн үндэслэл тогтоогдсон учраас сэжигтнээр баривчлаад 48 цагийн хугацаа нь дууссаны дараа авахаар очиход ийм харамсалтай хэрэг гарсан байсан. Цагдаагийн байгууллагаас хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байгаа учраас илүү дэлгэрэнгүй мэдээллийг цагдаагийн байгууллагаас өгөх байх" хэмээн хэллээ.  

Мэдээллийн дэлгэрэнгүйг шууд бичлэгээс үзнэ үү.

Мөн үүнээс гадна энэ хэргийн талаар ЦЕГ-аас тодруулахад "Хэргийг шалгах, шинжлэх ажиллагаа явагдаж байгаа учраа одоохондоо дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй. Одоогоор энэ хэрэгт Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа" гэв.

Д.Нэргүй 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
иргэн
Хамтаран хахууль авсан гол гол хамсаатан нар нь энэ хүни йг хороож мөрөөн балалсан юм биш үү
2019/02/27 103.10.23.74
Зочин
ӨӨРИЙГӨӨ АВСАН ТОДОРХОЙ ИХ ХЭМЖНЭНИЙ МӨНГТЭЙ ХОЛБООТОЙ БОЛООД Л ЯЛ АВАХАА МЭДЭЭД ӨӨРИЙГӨӨ АЛСАН ТОДОРХОЙ
2019/02/27 66.181.186.211
зочин
хууль цаазгүи юум шиг авирлаад хятадуудтай ниилж орд газра хулгайлж дэрэмдээд
2019/02/27 107.167.116.31
зочин
хууль цаазгүи юум шиг авирлаад хятадуудтай ниилж орд газра хулгайлж дэрэмдээд
2019/02/27 107.167.116.31
MGL
ХАМТРАГЧИйН захиалгаар амийг хорлосон байх магадлалтай
2019/02/26 202.126.89.181
зочин
Ээ мэдэхгүй.Хэнд хахууүь өгөв, хэнтэй цуг хахуульдав гээд шалгах олон ажил байна.Тийм насны, тийм ажлын туршлагатай, мэдээж олон хүүхэдтэй эх хүн үр ачаа орхиж амиа хорлоно гэж юу байх вэ дээ.
2019/02/25 103.229.122.15
yls tur
Gereere shyyhiin dyrakyyd hanaj tsadna.gj bhgyi bygd. Hahyyli da hahaj yheh n dee
2019/02/25 64.119.22.112
манан шүүгч
үнэнтэй эвлэрч чадсангүй , мунхаг аргаар хорвоогоос буцлаадаа
2019/02/25 202.9.43.25
Зочин
Үнэхээр амиа хорлосон бол хээл хахууль авсан л бна даа.иргэдийн хувь заяаг шийддэг байгууллагын хүн ийм хэрэг үйлдсэн бол үйлээ төвөөсөө эдлэх ёстой
2019/02/25 103.57.92.254
зочин
идсэн уусан зүйл нь нотлогдох болоод ийм шийдвэрт хүрч дээ ер нь идсэн эрүү ... идүүлсэн бут ургана гэдэгдээ
2019/02/25 112.72.12.6
  • Recent
  • Most Read
  • Most Comment