С.Зориг агсны гэргий Б.Булганыг цагдан хориод багагүй хугацаа өнгөрсөн билээ. Түүний ээж Д.Байгальмаа энэ хугацаанл "Ар гэрийнхэнтэй нь уулзуулахгүй байна" гэх гомдлыг УИХ-ын Өргөдлийн байнгын хороонд хандаж гаргажээ. Гомдлын дагуу Өргөдлийн байнгын хорооны дарга Ж.Батзандан өнөөдөр Төв аймаг дахь Урьдчилан хорих төвд очиж Г.Булгантай уулзжээ. Тэрбээр Г.Булганы эрүүл мэндийн байдал, хүний эрх, зөрчигдсөн эсэх, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ хуулийн дагуу явж байгаа талаар асууж лавласан байна. Мөн уулзалтын үеэр Б.Булган өмгөөлөгчтэйгөө тогтмол уулзахыг хүссэн байна. Мөн унших ном сонин, сэтгүүл оруулж өгөхийг гуйжээ. Б.Булган нь өнгөрсөн арванхоёрдугаар сарын 24-ний өдрөөс хойш өдийг хүртэл өмгөөлөгчтэйгөө уулзаагүй гэдгээ Ж.Батзандан гишүүнд ярьсан байна.
Г.Булган, УИХ-ын гишүүн Ж.Батзандангаас юу хүсэв
2016-03-02 13:06:00