8o
Улаанбаатар хот
mobile menu

Д.Дамдинцэрэн: Талийгаач өөрийнхөө хувцсаар хоолойгоо боосон байсан

2019-02-25 13:18:00

ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461-р ангид 48 цагийн хугацаатай хоригдсон шүүгдэгч Б нь амь насаа алдсан хэрэг гараад байгаа. Талийгаач нь авлига, албан тушаалын хэргээр АТГ-т шалгагдаж байсан гэдгийг АТГ-аас мэдээллэсэн. Мөн талийгаач  Шүүхийн ерөнхий зөвлөлд шүүгчээр ажиллаж байсан 67 настай Л.Бямбаа гэгч аж. Тэрбээр тэтгэвэртээ гарсан байжээ. Талийгаачийг Салхитын мөнгөний ордтой холбоотой хэргээр шалгаж байсан байна. 

Энэ хэргийн талаар  ШШГЕГ-аас 461-р ангид шүүгч амиа алдсан хэргийн талаар тайлбарыг тус байгууллагын тэргүүн дэд дарга, хурандаа Д.Дамдинцэрэн "Иргэн Л.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт сэжиглэн, эрх бүхий байгууллагаас 48 цагийн хугацаатай баривчилж, холбогдох хууль, журмын хүрээнд 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрөөс Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулан шалгаж байсан.  Түүнийг энэ сарын 23-ны өдрийн 21:40 минутын орчимд иргэн Л.Б нь ганцаараа байрлах хорих өрөөндөө өөрийн хувцсаар хоолойгоо боосон байдалтай амь насаа алдсан. 

Тухайн хорих ангид хяналт, шалгалтын ажилтан давхар болон өрөөнүүдийг нэгдсэн нэг дэлгэцээр хянадаг. Хорих ангийн харуулууд сэрэмж алдсан байхыг үгүйсгэхгүй. Зарим өрөөнд байрлуусан камерууд өрөөг бүхэлд нь харуулах боломж жаахан хомс байдаг. Үүнтэй ч холбоотой байж магадгүй. Цагдан хорих 461 дүгээр ангийн давхар, өрөө болгонд хяналтын камер байгаа.Гэхдээ нэг хянагч тухайн давхрын бүх өрөө буюу 20-30 хорих өрөөг хянадаг. Хорих ангийн дотоод журмаар техникийн болон биечилсэн хяналтыг байнга тавьж өгдөг.  Албан хаагч болон давхрын харуул ажлын байрандаа байсан.  Цагдан хоригдож байгаа этгээдийг хорих ангийн дотоод журмын дагуу гадуур болон дотруур хувцастай нь оруулдаг. Үүний дагуу талийгаачийг хувцастай нь оруулсан.

Тухайн хүн хоригдох амралтын өдөр таарсан. Хоригдах хугацаа нь дуусаагүй байсан. 21,40 минутын үед амиа алдсан. Шөнийн 00:00 цагт хугацаа нь дуусах байсан.  Одоогоор урьдчилсан байдлаар ямар нэгэн мэдээлэл өгөх боломжгүй. Одоогоор дээрх асуудалд Цагдаагийн байгууллагаас Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа тул дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй

. Өнөөдрийн байдлаар ШШГЕГ-аас албаны шалгалт явуулж байгаа. Шалгалт явагдаж дууссаны дараа дүнг үндэслэн буруутай албан хаагчид холбогдох хууль журмын дагуу хариуцлага тооцоно. Өчигдрөөс ШШГЕГ-аас томилогдсон ажлын хэсэг албаны дотоод шалгалтыг эхлүүлсэн" гэв.

Д.Нэргүй.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
зочин
Шорорд эмч байдаггүй юм уу өндөр настай тэгээд эмэгтэй хүн ядахдаа бие нь муудвал даралтаа үзүүлээд тариа хийлгэх хэрэгтэй биздээ настай хүнийг яагаад хорьж өмгөөлөгч гэрчээр байцуулж бгаад мэдүүлэг т
2019/02/27 103.212.119.24
Одон
Хуучнаар ЗХУ-д Хорихын мэргэжлээр төгссөн ажлаа мэддэг, хариуцлагатай ажиллаж байсан хэдхэн хүнээ "чөлөөнд" гаргасан, энэ салбарт ийм л хүмүүсийн ажлын туршлага үгүйлэгдэж байна даа.
2019/02/26 202.5.194.26
Цэрэн
Байгууллагуудад ажлын хариуцлага, дэг журам алдагдсаны нэг жишээ дээрх харамсалтай үйл явдал харуулж байна. Ажлаа мэддэг, хариуцлагатай, туршлагатай удирдлага байсан бол ийм алдаа гарахгүй л байсан.
2019/02/26 202.5.194.26
Ecvi
Olon shvvgchded curgamj bolgoomjlol ireedvinxee tøløø zøb amidrax geed boduushtai l yum boljee tiim xvn øøriigøø tegexgvi bxa ex xvn
2019/02/26 66.181.177.120
Худлаа шүүгчид анхаарах хэрэгтэй.
Хэрэг худлаа шүүдэг шүүгчдийг ирээдүйд ийм хувь заяа хүлээж байхыг үгүйсгэх аргагүй. Өөрөөр хэлбэл нүгэл нүдээрээ нөгөө талаас гэмт этгээдүүд хэргээ хаахын тулд хорлох магадлал өндөр шүү.
2019/02/26 151.159.104.218
Сайн шалгаарай.
Өөрийн хувцасаар өөрийгөө боомилж алах ямар ч боломж байхгүй. Тэгээд ч эмэгтэй хүн тэр болгон амиа хорлохгүй, эрчүүдийг бодвол хамаагүй сэтгэлийн ба биеийн тэвчээртэй улс. Хорлогдсон байж магад.
2019/02/26 151.159.104.218
hi
alaaad haychaa biz dee amia horolson bolgool dardag horwoo
2019/02/25 103.10.21.112
zzzx
Zabaan har shynlyyd ylsaas abdag deed shagnal absan bj 67 hrtel ajlaa hiigrrd yr ydmaara shyyhd ajillaj hahyyl abaad zabaan baliar. Gehees uur yg algaa
2019/02/25 64.119.22.112
зочин
Амиа егүүтгэх санаа байсан бол заавал саатуулах газар гэлтгүй, үлдэх хүмүүсээ бодоод даралт, зүрхний эмээ хэтрүүлдэгч юм уу ариа өөр арга бодох байлгүй дээ. Шүүхийн хүн, 67 настай хүн бж шүү дээ. .
2019/02/25 202.21.109.143
иргэн
Гудманд биш Хоригдож байх даа буюу бараг Улсын хамгаалалтанд тэр олон Хянагч Камерийн хяналтан доор байж байх даа Амиа хорлох гэж Сонин л юм
2019/02/25 202.179.26.23
irgen
henees buruug haih vedee. ooriinh ni l buruu bizdee. uhamsartai hun bsan bol iim adgiin uhleer uhehgui ldee. bitgii sur badruul
2019/02/25 150.129.141.151
zochin
avilgach hulgaich avgaig gav dungutei bailgahgui hytad ulsad iimerhuu hund heregtei humuusiig amia horlohoos sergiilj tegdeg yum bilee ter n ch zuv
2019/02/25 202.9.43.25
зочин
насаараа шүүгч хийж хүн тасалж байсан хүн ийм амархан амиа хорлохгүй. энэ хүний үхэл хэрэгт холбоотой хэн нэгэнд ашигтай учраас хорлож алсан байх магадлалтай. шалгаж тогтоох хэрэгтэй
2019/02/25 202.131.230.238
Irgen
Алчихсан юм биш үү?
2019/02/25 202.126.89.56
ggg
heregt orood shorond suuhdaa ih olon yum bodson bhdaa hilseer mungiin
2019/02/25 66.181.165.171
иргэн
Шудрага ажилласан бол ийм юм болохгүй байсан. Шүүгч нар шудрага ажилдаг бол Улс эх орон минь амар амгалан ард иргэд нь аз жаргалтай байх байлаа. Гавъяат шүүгч нь авлига хээл хахуулийн хэрэгт холбогдож
2019/02/25 124.158.88.8