8o
Улаанбаатар хот
mobile menu

Гадаад паспортоо сунгуулсан иргэдэд АНЭУ-ын виз олгохгүй

2019-02-25 14:00:00

Гадаад паспортоо сунгуулсан иргэдэд Арабын Нэгдсэн Эмират Улс (АНЭУ)-д зорчих виз олгохгүй гэдгийг тус улсын Элчин сайдын яамнаас анхааруулжээ. НҮБ-ын дэргэдэх Олон улсын иргэний нисэхийн байгууллагаас 2016 онд Паспортод тавигдах стандартын тухай зөвлөмж, НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлөөс хилийн боомтоор зорчих нөхцөлийг хөнгөвчлөх, терроризмоос урьдчилан сэргийлэх зорилгоор гишүүн орнуудын хэрэгжүүлэх ажлын тухай тогтоол баталсан.

Энэ хүрээнд гадаад паспортоо сунгуулсан иргэдэд АНЭУ-д зорчих виз олгохгүй байхаар шийдвэрлэжээ. Тиймээс тус улсад зорчихоор төлөвлөж буй иргэдийг гадаад паспортоо шинээр захиалахыг ГХЯ-наас зөвлөсөн байна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл