8o
Улаанбаатар хот
mobile menu

"Хэвтүүл" хөдөлгөөнийхөн жагсана

2019-02-25 14:09:57

"Хэвтүүл" хөдөлгөөнөөс ЖДҮХС-гаас зээл авсан албан тушаалтнуудтай хариуцлага тооцохыг шаардан бүх нийтийн жагсаал зохион байгуулахаа мэдэгдэж өнөөдөр хэвлэлийн хурал хийв. Мэдээллийн эхэнд тэд жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан, 60 тэрбумын хэрэг, концесс тендерийн хэрэгтэй холбоотой албан тушаалтнуудад хуулийн өмнө, ард түмний өмнө хариуцлага хүлээхийг шаардах зорилготойгоор ирэх сарын 2-ны өдөр Сүхбаатарын талбайд тайван жагсаал зохион байгуулах болсноо мэдэгдсэн юм.

 Мөн “Хэвтүүл” хөдөлгөөний тэргүүн Э.Тамир  “ЖДҮХС-ийн асуудалтай хэргийг намдаахын тулд 60 тэрбумын хэргийг ярьж,  ЖДҮ-г орхигдуулж, энгийн нэг жижиг зээл мэтээр ард иргэдэд ухуулж байна. Тэд бага хүүтэй зээл авч болж байхад бид яагаад жирийн ард иргэд авч болдоггүй юм. Тэр утгаар ЖДҮХС -ийн асуудал сөхөгдсөн цагаас эхлэн идэвхтэй тэмцсээр ирсэн хэсэг залуус нэгдсэн "Хэвтүүл" хөдөлгөөнийг эхлүүлж байна. Цаашдаа ч энэ хөдөлгөөнөө үргэлжлүүлнэ. Ардчиллын суурь үнэт зүйлсэд илтэд заналхийлсэн үг, үйлдлийг эрх баригчдын зүгээс гаргах боллоо. Эрх баригчдын зүгээс ЖДҮХСанг хувьдаа завшсан улс төрчидтэй хариуцлага тооцох нь бүү хэл, харин ч хаацайлж, өмгөөлж хамгаалсаар өдий хүрлээ. Ингээд зогсохгүй ЖДҮ хулгай болон, 60 тэрбумын сүлжээгээр барьцаалагдсан УИХ, Засгийн газрын гишүүдээрээ дамжуулан ШХАБ-д элсэх урвагч санаагаа гүйцэлдүүлэхээр улайрч байна. Энэ байдлыг энэ хэвээр нь дуусгаж болохгүй" гэж мэдэгдсэн юм. 

Д.Болор. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment