8o
Улаанбаатар хот
mobile menu

С.Амарсайхан: Нийслэлийн 380 жилийн ойг гурван чиглэлээр тэмдэглэнэ

2019-02-25 15:03:25

Хотын оршин суугчдын “ИРГЭНИЙ СОЁЛ”-ыг түгээн төлөвшүүлнэ

Сая гаруй хүн амтай Нийслэл хотын ойн арга хэмжээнүүд өнгөрсөн жилүүдэд элдэв янзын бэлэг буюу эрээвэр хураавар дурсгалын зүйл, энд тэндгүй хэрэггүй хөрөнгө зардал үрсэн арга хэмжээнүүд зохион байгуулж тэмдэглэн өнгөрүүлдэг байсан явдлыг НИТХ-ын дарга С.Амарсайхан шүүмжиллээ.

Энэ жил Нийслэл хотын 380 жилийн ойн тохиох бөгөөд энэ ажлын хүрээнд  иргэн аж ахуй нэгжүүд, хэвлэл мэдэлэлийн байгууллагуудтай хамтран зөвхөн гурван ажилд анхаарч үр дүнтэй ажиллана хэмээв.

  1. Хотын оршин суугчдын соёлыг түгээх, дэлгэрүүлэх, хотын үйлчилгээний стандартыг сайжруулах
  2. Хотын гудамж талбайн аюулгүй байдлыг хангах, хүүхэд багачуудын зам тээврийн осол, хулгай дээрэм, элдэв төрлийн гэмт хэргүүдээс урьдчилан сэргийлэх ажлыг өндөр түвшинд зохион байгуулах
  3. Түүх соёлын өвийг хамгаалах, сэргээх ажлыг зохион байгуулах

гэсэн гуравхан сэдэв дээр төвлөрч ажиллана гэв. Ингэснээр өмнөх жилүүд шиг улиг болсон олон ажил жагсааж аль ч үгүй хоосон үр дүнгүй хоцордог асуудалд цэг хатгах юм байна.

Тэхээр сая гаруй хүн амтай нийслэл хот энэ жил “ Хотын оршин суугчдын иргэний соёлыг түгээх,төлөвшүүлэх жил” болон зарлагдаж энэ хүрээнд үндсэн гурван ажлыг үр дүнтэй хийнэ хэмээх хариуцлагатай мэдэгдлийг Иргэдийн хурлын дарга С.Амарсайхан хийлээ.

 

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
иргэн
Хотын оршин суугчдын соёлыг түгээх, дэлгэрүүлэх, хотын үйлчилгээний стандартыг сайжруулах Хотын гудамж талбайн аюулгүй байдлыг хангах, хүүхэд багачуудын зам тээврийн осол, хулгай дээрэм, элдэв төрлийн
2019/03/07 66.181.180.86
иргэн
Зүгээр л өдөр дутмын хийх ёстой ажлаа л биччихсэн байна шүү дээ.Ямарч шинэ юм алга.
2019/02/27 64.119.23.81
Болд
100 айлын барилгын материалын худалдааг шинэчилж, нүүлгэнэ гээд байсан юу болов. Эхний ажилаа дуусгаагүй байж дараагийн том том зүйл ярихаа болимоор юмаа
2019/02/26 192.82.65.120
иргэн
Хотын захирагчийн ажил биш үү
2019/02/25 64.119.23.81
Zochin
Yu ni bayar temdegleh we. Ehleed utaanaas ni salgachih. Yasan ih bayar temdegleh durtai yum
2019/02/25 202.126.89.110