8o
Улаанбаатар хот
mobile menu

Сэлэнгэ аймагт 3.73 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

2019-02-25 16:53:25

Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Тарвагатай багийн “Цагаан нуга” гэдэг газар 02.24-ний өдрийн 23:50 цагт 3.73 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Энэ тухай мэдээллийг Одон орон геофизикийн хүрээлэнгээс цахим шуудангаар онцгой байдлын газарт ирүүлсэн бөгөөд тус газар нь сумын төвөөс зүүн хойд зүгт 60 км-т оршдог аж. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг дарга Н.Цэдэндамбаас тодруулахад тухайн газар айл нутагладаггүй бөгөөд иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй тухай мэдээлжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл