8o
Улаанбаатар хот
mobile menu

Ойрын өдрүүдэд цаг агаар ямар байх вэ

2019-02-26 08:47:42

Малчид, иргэдэд зориулсан мэдээ:
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна.

 Говийн аймгуудын нутгаар солигдмол үүлтэй, нутгийн зүүн өмнөд хэсгээр бага зэргийн цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруунаас Алтайн уулархаг нутаг, Арцбогдын өвөр хоолойгоор секундэд 7-12 метр, бусад нутгаар секундэд 3-8 метр. Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 16-21 градус, Их нуурууд болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир орчим, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 5-10 градус хүйтэн, Эхийн голын Баянбүрд, Дорнод-Монголын тал нутаг болон цас багатай газраар 0-5 градус дулаан, бусад нутгаар 1-6 градус хүйтэн байна. 

УЛААНБААТАР ХОТ: Их төлөв цэлмэг. Салхи зүүн өмнөөс секундэд 3-8 метр. 0-2 градус дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 13 градус хүйтэн, харьцангуй чийг 63 хувь, агаарын даралт 871 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө бага зэрэг буурна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл