8o
Улаанбаатар хот
mobile menu

Хотын даргад С.Амарсайхан, С.Мөнхчулуун нар өрсөлдөнө

2019-02-26 09:03:00

Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус VII хуралдаан өнөөдөр болно. Энэхүү хуралдаанаар нийслэлийн Засаг даргыг томилох асуудлыг хэлэлцэх юм. Өмнө нь  нийслэлийн Засаг даргыг томилох асуудлыг хэлэлцсэн ч дахин хойшилсон. Учир нь төлөөлөгч С.Мөнхчулуун олонхын санал авсан боловч Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнгөрсөн баасан гарагт түүнийг хотын даргад батламжлахаас татгалзсан. Тиймээс холбогдох хуулийн дагуу нийслэлийн ИТХ 15 хоногийн дотор хуралдаж, санал хураалт явуулж нийслэлийн Засаг даргаа томилох үүрэгтэй. Энэ хүрээнд тэргүүлэгчид хуралдаж нийслэлийн засаг даргыг томилох НИТХ-ын ээлжит бус VII хуралдааныг өнөөдөр хуралдахаар товлоод байгаа юм. Энэ удаад МАН-ын Удирдах зөвлөлөөс санал болгосон  С.Амарсайхан мөн амынхаа бодлогыг сөрөн өмнөх хуралдаад нэрээ дэвшүүлж, олонхийн саналыг авсан С.Мөнхчулуун нар дахин өрсөлдөхөө мэдэгдээд байгаа юм. 

Хэдхэн хоногийн өмнө 60 тэрбумын схемийг боловсруулсан Ц.Сандуй болон УЗ-ийн шийдвэрийг эсэргүүцэгч, хотын даргад горилогч асан С.Мөнхчулуун нарыг намын гишүүнчлэлээс түтгэлзүүлэх шийдвэр гараад байгаа юм.  МАН-ын шинэчилсэн дүрмийн 6.3 заалтыг үндэслэн тус шийдвэрийг гаргасан талаар намаас мэдээлэл хийсэн. Намын дүрэмд зааснаар “Намын эвнэгдлийг хамгаалах, намын эрх ашигт ҮЛ НИЙЦЭХ улстөрийн үйл ажиллагааг шүүмжлэн няцаах үүргээ биелүүлээгүй гэж үзсэн бол гишүүнд улс төрийн дараах дэмжлэг үзүүлэхээс тодорхой хугацаагаар татгалзана хэмээн заасан байдаг.

С.Мөнхчулуун нь хотын даргыг томилох Удирдах зөвлөлийн шийдвэрийг эсэргүүцэн залнаас нэр дэвшихдээ, гишүүдийн санал будилуулах лоббиг зохион байгуулсан хэмээн үзэж байгаа аж:  Түүнтэй холбоотой мэдээллийг сөхвөл С.Мөнхчулууны хадам ээж болон хадам дүүгийн нэр дээрхи Наранбулаг сервис” ХХК нь төрийн өмчийн Баруун сэлбэ” үйлчилгээний төвд байрлах Улаанбаатар радио-н байрыг хууль бусаар хувьдаа эзэмшихээр арваад жил санаархан Нийслэлийн Өмчийн харилцааны газрын албан хаагчдад удаа дараа дарамт үзүүлж байсан тухай баримт байдаг. Түүнчлэн түүний төрсөн дүүгийн гэмт хэргийн чанартай олон удаагийн үйлдлүүд цагдаагийн газраар шалгагдаж байгаа. Шөнийн цэнгээний газар “сэлэм” барин зодоон цохион хийсэн С.Бямбацогт 2018 оны дөрөвдүгээр сард хар тамхины хэрэгт холбогдон саатуулагдсан юм. Тэрбээр дөрвөн хүнтэй хамтран хар тамхи хууль бусаар хилээр оруулж ирэн, зарж борлуулж байхад нь Хар тамхитай тэмцэх газрын алба илрүүлэн баривчилж байв.

Харин МАН-ын Удирдах зөвлөл болон тэргүүлэгчдийн зүгээс өмнө нь НИТХ-ын дарга С.Амарсайханыг нэр дэвшүүлсэн бөгөөд энэ удаад ч мөн дахин нэр дэвшүүлж буй. Энэ удаагийн хуралдаанаар дэмжигдсэн төлөөлөгчийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх ажлын тав хоногт батламжлах хуулийн зохицуулалттай.

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
иргэн
м гарчих байхаа
2019/02/26 64.119.23.81
Зочин
Одоо наад Мөнхчулуун гэгч албан тушаалын амтанд орсон махан толгойгоо 60 тэрбумын Сундуйтай нь хамт НИТХ-аас хөөх хэрэгтэй.
2019/02/26 103.26.195.217
Ван Фу Цай
Өөр танхимаас нэр дэвших хүн алга уу? Мөнчүлүүн ганцаараа танхимаас нэрээ дэвшүүлж болно бусад нь болохгүй гэсэн хууль хаана байна вэ?
2019/02/26 103.111.68.3