8o
Улаанбаатар хот
mobile menu

Л.Оюун-Эрдэнэ өмч хувьчлалыг бүхэлд нь судлах ажлын хэсэг байгууллаа

2019-02-26 09:05:55

Монгол Улсад 1992 оноос эхлүүлсэн өмч хувьчлалын үр дүнг өнөөг болтол хэн ч дүгнэж, алдаа оноог нь тооцолгүй явж ирсэн байна. Тийм учраас өмч хувьчлалын үр дүнг заавал судалж, дүгнэх ёстой гэж үзээд ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ ажлын хэсэг томилсон байна. Ажлын хэсгийг нэлээд өргөн бүрэлдэхүүнтэй байгуулж байгаа бөгөөд ЗГХЭГ-ын Тэргүүн дэд дарга Г.Баясгалан ахалж, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Ганбат болон холбогдох бүх байгууллагын төлөөлөл багтжээ.

Ажлын хэсэг өнөөдөр хуралдах үеэр ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, “Монгол Улс өнгөрсөн 28 жилд явуулсан өмч хувьчлалын ажлаа цогцоор нь дүгнэж, дараа дараагийн өмч хувьчлалаа явуулах нь зүйтэй гэж үзэж байгаа юм. Өнөөдөр гартаа барих  ямар ч дүгнэлтгүй атал нийгэм бараг бүхэлдээ өмч хувьчлалд шүүмжлэлтэй ханддаг. Тэгвэл энэ шүүмжлэл бодитой үгүйг албан ёсоор аль ч Засгийн газар дүгнэлгүй өмч хувьчлалыг явуулсаар өнөөг хүрсэн. 1992 оноос эхлүүлсэн цэнхэр, ягаан тасалбараар төрийн өмчийг иргэддээ хувьчлах ажил үр дүнгээ өгсөн үү, үгүй юу гэдгийг Засгийн газар дүгнэх цаг нь болсон. Алдаа гарсан бол шалтгаан нөхцөлийг нь тогтоох ёстой. Үүний дараа төрийн өмчийг хувьчлах хамгийн зөв, оновчтой гаргалгааг төр гаргах хэрэгтэй байна. Төрийн өмчийг хувьчлах Засгийн газрын байр суурь хэвээрээ байгаа. Харин өнгөрсөн хугацаанд гаргасан алдааг давтах эрсдэл үүсэхээс болгоомжилж тусгайлан ажлын хэсэг байгуулж байгаа юм” хэмээн ажлын хэсгийн зорилгыг тодорхойлсон юм. Мөн “Монгол Улс нийтдээ 928 обьектыг иргэддээ менежментээр, цэнхэр, ягаан тасалбар тарааж хувьчилсан байна. Эдгээрийг нэг бүрчлэн шалгаад үр дүнг нь тооцож гаргах шаардлагатай байна. Өнөөдөр байгаа нь хэд байна, байхгүй нь хэд байна, аль нь ашигтай ажиллаж байгаа, аль нь хувьцаа эзэмшигчиддээ ногдол ашиг тараахгүй байна, үүний шалтгаан нь юу вэ гэх зэргээр бүх зүйлийг нарийвчилж дүгнэх шаардлагатай” гэлээ.

2018-2020 онд хувьчлах аж ахуйн нэгжүүдийн жагсаалтад бүрэн хувьчлагдах болон төрийн эзэмшлийн хувийг бууруулахаар Монголын Хөрөнгийн бирж, Төрийн банк, МИАТ, Монгол шуудан, Мэдээлэл холбооны сүлжээ зэрэг нэр бүхий 27 компанийг багтаасан байгаа юм. Үүнийг УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэх товтой байгаа ч ЗГХЭГ-ын даргын томилсон тус ажлын хэсгийн дүгнэлт гартал хэлэлцүүлэхээс түр түдгэлзүүлж байгаа юм байна. Өмч хувьчлалын үр дүнг тооцсон бодит судалгаанд  суурилж, төрийн өмчит компаниудыг хувьчлах дараагийн оновчтой гаргалгаа, эрх зүйн зөв зохицуулалт, бусад орнуудад төрийн өмчөө хэрхэн хувьчилдаг туршлага зэргийг тодорхой болгосны дараа Монгол Улсын төр өмчөө олон нийтэд нээлттэй, иргэдэд ил тод хувьчлах нь зүйтэй гэж ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ үзэж байна.

Эх сурвалж: ЗАСГИЙН ГАЗАР

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Иргэн Бат
Маш зөв Хамгийн гол нь үр дүнтэй шалгах хэрэгтэй тухайн үeийн улсын өмчийг үнэгүй авчихаад эзэд нь баяжаад зараад устгаад дууссан тухалбал Дарханы бүх үйлдвэрүүдийг сайн шалгаарай харамсмаар байгаа ш
2019/04/19 66.181.161.121
Буруу цолмон
Хулгай луйвараар баяжсан хулгайч нар их тэвдэж байна шудраг хөдөлмөрөөр баяжсан гэж худлаа хуцаад нэмэргүй бүх зүүльд өөрийн хэмжээ гэж би Шудраг хөдөлмөрөөр олсон бол түүнийг хэн ч булаахгүй
2019/04/12 103.10.23.76
0000
Цоц нийгэмийн үед би болгосон үндэсний үүлдвэрүүдээс ихлээд бүх зүүлийг өмчөд ойр албан тушаал эрх мэдэлтэй байсан хүмүүс ба Улс төрч нэртэй хулгайч нар луйварын аргаар өөрийн болгосон
2019/04/12 103.10.23.76
Г.Дүгэрээ
Маш зөв, иргэдийн төлөөллөөр өргөтгөж өгвөр сайн юм. Хэрвээ тэгвэл би өөрийн биеэр оролцож болох ыөйнө. Энэ үед би орон нутагт ИТХ-д ажиллаж баысан бөгөөд олон "НО--той асуудлыг мэдэх юм.
2019/04/03 103.10.22.144
Иргэн
Удахгүй энэ дарангуйлал дор нирвэгдсэн эх орон ард олон хаачихаач мэдэхгүй үүрээ эвдүүлсэн шоргоолж мэт бужигналдах болноо?! Ингэж шинэчлэл хийхгүй ээ!?!?!?!
2019/03/08 202.126.89.168
Иргэн
Удахгүй энэ дарангуйлал дор нирвэгдсэн эх орон ард олон хаачихаач мэдэхгүй үүрээ эвдүүлсэн шоргоолж мэт бужигналдах болноо?! Ингэж шинэчлэл хийхгүй ээ!?!?!?!
2019/03/08 202.126.89.168
Иргэн
Удахгүй энэ дарангуйлал дор нирвэгдсэн эх орон ард олон хаачихаач мэдэхгүй үүрээ эвдүүлсэн шоргоолж мэт бужигналдах болноо?! Ингэж шинэчлэл хийхгүй ээ!?!?!?!
2019/03/08 202.126.89.168
Durak tii
Khooe khyykhee ter Erdenetiin 51 ee yakh gej bnaaa! 30 jiliin omnokh khog ukhaj baikh khoorond chini China avlaa! Tanai namiin luivarchid Ganzorig Sugar Bayar Ochirkhyy nariin khiisen khereg shyydee!
2019/03/07 64.119.23.120
мөөгий
үйл ажиллагааг дэмжиж байна. гэхдээ арга хэмжээ авах хариуцлага тооцох асуудал л ТОДОРХОЙГҮЙ БОЛДОГ, ҮҮНИЙГ Л БОДИТ болговол болно.
2019/02/28 203.169.49.137
sarah
Hiih ajilgui teneg mal yumaa. Orkuud neg iimerhuu
2019/02/27 103.244.253.179
Shar tokhoi
Mongoliin gants tserk ba chydenzenii yildver .Ylsiin ih delgyyr .Chinges zochid byydal geed bygedel zaltangyydiin gart yngyi shahyy lyivardaj avsandaa olgiarhyyd ted odoo ynene heleed bytsaaj ug .
2019/02/27 185.75.139.253
Shar tokhoi
Talah chiher .Mah konzervanii yildver .denjiin 100 giin baraanii zah .Nept shatahuunii tygeeh kolonkyyd .Guriliin yildver .Zyynharaagiin spirtiin .Apu pivnii yildver .Mash olon obektuud olgiarhuudiin
2019/02/27 185.75.139.253
Shar tokhoi .
Mash zuv umch hyvchilala neren door tsenher yagaan tsaasaar ard tymenii umchiig zalilan yn gyidyylj avsan olgiarhuudaas irgyylj tur zasag hurnguu huraan avah heregtei yynii neg jishee .
2019/02/27 185.75.139.253
Зөв
ЗӨВ
2019/02/26 64.119.25.140
Иргэн
Чи эхлээд шинэ сэргэг байгааг нь шалга тэгвэл чамд итгэе
2019/02/26 202.9.45.67
Иргэн
Харин эндээс юм олдог болч ёстой ард түмний загатнасан газар нь маажиж өглөө л гэсэн үгшдээ?!
2019/02/26 103.57.93.175
Зочин
Ёстой Неокоммунист нөхөр юм аа. Эрдэнэтийн 51 % ийн луйвар цагт ороод бараг Өмнөд африкт шилжихдээ тулаад байхад 30 жилийн өмнөх өмч хувьчлал ч гэх шиг энэ ер нь эрүүл болов уу?
2019/02/26 202.21.127.164
Zuv
Demjij bn demjij bn demjij bn
2019/02/26 66.181.186.110