8o
Улаанбаатар хот
mobile menu

"Эрдэнэс Тавантолгой" компанитай холбоотой авлигын хэргийн талаар мэдээлэл хийнэ

2019-02-26 09:13:41

“Holiday Inn” зочид буудлын хурлын танхимд

09:00-15:00 цагийн хооронд “Улаанбаатар Ардчилалын Форум-2019" болно.

11:00 цагаас Шинэ бүтээн байгуулалт хөтөлбөрийн ажлын хэсэг "Таван толгой түлш" улсын үйлдвэр, Налайх дүүргийн “Хотын түлш”, "Ширээтийн хурд” зэрэг үйлдвэрүүдийн үйл ажиллагаатай танилцана. Үүнд С.Бямбацогт тэргүүтэй бусад албаны хүмүүс явна.

MN-Мэдээллийн төвд

11:00 цагаас ЖДҮХС-ын хулгайчидтай хариуцлага тооцохыг шаардсан бүх нийтийн жагсаалд нэгдэхээ илэрхийлж “Сошиал жагсаал” зохион байгуулагчид хэвлэлийн бага хурал хийнэ.

Нийслэлийн хэвлэл мэдээллийн төвд 

11:00 цагаас Оюутан цэргийн бүртгэл болон бусад асуудлуудтай холбоотойгоор НЗДТГ-ын Цэргийн штабаас хэвлэлийн хурал хийнэ.

ХХААХҮЯ-ны есөн давхарын хурлын танхимд

11:00 цагаас Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Итали Улсын Эдийн засгийн хөгжлийн яам хооронд нэхмэлийн салбарт хамтран ажиллах эрмэлзэх бичиг байгуулна.

Хангарди ордны 14 давхарт

11:30 цагаас Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус VII хуралдаан болно. Хуралдаанаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбатар хотын захирагчийг томилох тухай асуудлыг хэлэлцэнэ.

Үндэсний мэдээллийн төвд 

11:30 цагаас "Эрдэнэс Тавантолгой" компанитай холбоотой авлигын хэргүүдийн талаар "Эв санааны нэгдэл" үйлдвэрчний эвлэлээс мэдээлэл хийнэ.

Спортын төв ордны 303 тоотод

11:30 цагаас Дэлхийн Оюутны Универсиадад оролцох Монгол Улсын баг тамирчдыг үдэн гаргах ёслол болно.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment