8o
Улаанбаатар хот
mobile menu

Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 6 шүүгчийн хэн нь хэн бэ?

2019-02-26 09:51:32

Дээд шүүхийн шүүгч Ч.Хосбаяр, Ц.Амарсайхан, Д.Мөнхтуяа, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Халиунбаяр, Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Төмөрбат, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал нарын 6 шүүгчийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс  үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хэргээр мөрдөн шалгаж байгаа юм. Түүнчлэн дээрх нэр бүхий шүүгч нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Нийслэлийн прокурорын газраас Шүүхийн ерөнхий зөвлөлд хүргүүлээд байгаа юм. Өнгөрсөн амралтын өдөр буюу бямба гарагийн орой ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461-р ангид 48 цагийн хугацаатай хоригдсон шүүгдэгч Гавьяат хуульч, шүүгч асан Л.Бямбаа хоригдож байхдаа амь насаа алдсан ноцтой хэрэг гарсан. Хэргийн газраас гурван гэрээслэл олдсон талаар шалгалт явуулсан хуулийн байгууллага мэдээлэл өгөөд байгаа. Тус амиа алдсан Гавьяат хуульч, шүүгч асан Л.Бямбаа талийгаачийн  төрсөн хүү нь үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 6 шүүгчийн нэг юм байна. Тодруулбал, талийгаачийн төрсөн хүү Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Төмөрбат авлига хээл хахуулийн хэргээр АТГ-т шалгагдаж байгаа аж. Харин талийгаачийн хувьд Салхитын мөнгөний ордтой холбоотойгоор авлига өгөх үйл явцад хамтран оролцсон гэх үндэслэлээр шалгагдаж байсан аж. 
Нэмэлт мэдээлэл дуулгахад: Талийгаач Л.Бямбаа гурван үеэрээ шүүхэд хүчин зүтгэсэн ганц хүн хэмээн  мэргэжлийн хүмүүс нь дүгнэдэг аж.  Улсын дээд шүүхэд өөрөө шүүгч хийж байсан, аав нь Улсын дээд шүүхийн дарга байсан, хүү нь мөн шүүх эрх мэдэлд хүчин зүтгэж байгаа аж. 
Харин Дээд шүүхийн шүүгч Ч.Хосбаярын хувьд прокуророос шүүгч болсон нэгэн. Тэрбээр 2015 онд Ерөнхийлөгчийн зарлигаар Улсын Дээд шүүхийн шүүгчээр томилогдож байсан юм. Өнгөрсөн 2016 онд хөрөнгө орлого, хамгийн их хадгаламжтайгаар шүүгч Ц.Амарсайхан тодорч байсан бол 2017 онд Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгч Ч.Хосбаяр тэргүүлж эхэлсэн нэгэн. 
Дээд шүүхийн шүүгч Ц.Амарсайханы хувьд мөн л хамгийн их хадгаламжтай шүүгчийн нэг. Харин шүүгч Н.Хангалын хувьд жилийн өмнө хөрөнгө орлого нь тэрбумаар үнэлэгдэж байсан бөгөөд энэ хөрөнгөө тайлбарлаж чадахгүй байгаа учраас хуулийн байгууллагад шалгагдаж байгаа нэгэн. Ингээд үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 6 шүүгчийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг хүргэе. 


 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
иргэн
Н Эхбаярийг шүүсэн шүүхч ялалсан прокур нар бол МАНАНгийн бөхс долоогч л байсан иргэн бүр шүүх хуралыг үзсэн дээ Нөгөө нүүрэсний хэрэг мөн адил байсан бөхс долоогч долдой шүүх
2019/03/04 103.10.23.74
үнэн
Прокурууд бол жэнхэн том авилгач нар 4өөс 5 байртай прокур байдаг гэсэн шүү байрыг нь цэвэрлэж байсан хүмүүс яриж байсан шалгах л хэрэгтэй дээ
2019/03/04 103.10.23.74
бөө
Шүүхчийн бага зүүсэн Хүн чөтгөрүүд үээрүүд хараал идмэрүүд
2019/03/04 103.10.23.74
Мэргэн.
Хамгийн сайн бизнeсс юм даа. Прокурор ялгаагүй шүү дээ. Хойт насандаа шүүгч болж цүдийх юм шүү.
2019/03/04 150.129.143.196
Монголчууд
Монгол улсыг маань хуйвалдан луйвардсан тарвага, мэлгэр 2-ын бөгсийг долоогчид, шударга хүмүүсийг хэлмэгдүүлэгчид, авилгаар хөрөнгөжигчид гэхээр нүдэнд хүйтэн тун муухай хулгайчууд юм даа!! !
2019/03/03 66.181.178.213
Иргэн
Хосбаях шүүгчийн хувьд тэгвэл шүүгч хийх нь бизнес хийхээс амар гэж үзэж. Шүүхийг тэгвэл бизнес гэж үзэж бгаам бна даа.
2019/03/03 202.21.106.116
Иргэн
Нэг ч өдөр мөрдөн байцаагч, прокурор, шүүгч хийгээгүй байж ямар ид шидээр шууд Дээд шүүхийн шүүгч болдгийм. Ор дэрээр дамжсан байх магадлал өндөртэй
2019/03/03 202.21.106.116
Me
Shuuh zasaglalaar ingej hamaagui oroldvol uls ornii baidald ulam l dor bdag olon ulsiin jishig, tuuh ch bii. Mgl iin tor zasag negl bishdee. Humuus zugerl yumand het avtaj hashgiraldahaa bolimoor yum.
2019/03/02 103.229.120.102
Зочин
Ард түмэн минь ээ. Шүүгч хүн гэхээрээ л ядуу гуйлгачин байх албагүй шүү дээ. Энэ Хосбаяр шүүгч бизнес хийж байхдаа толгой баян байсан. Харин төрд ажиллаад ядуурсан байх. Нутгийнх нь ахын хувьд мэднэ
2019/03/02 103.229.120.102
Шударга иргэн
Ч.Хосбаяр чинь шүүгч болохоосоо өмнө, хар залуугаасаа бизнесмэн байсан хүн. Одоо гэр бүлийнх нь хүн нь бизнесийг нь үргэлжлүүлж хийдэг. Энэ хүнийг гүтгэчихгүй бол үнэхээр шударга хүн л дээ!
2019/03/02 202.21.106.122
Solongo
Tedend huuli uilchildeggui, mungutei, Bayan Tanil talaar uilchildeg jinhene avilgal hugjsun gazar bol shuuh,
2019/03/01 73.78.123.52
Цэлмэг
Ард түмэн минь ээ эднийг одоо яах вэ? Монголд хичнээн захирал байгаад ч ийм богинохон хугацаанд ямар ч бизнес хийхгүйгээр ингэж АЙМАР баяжихуу ОЙЛГОМЖТОЙ БНАШҮҮДЭЭ АВИЛГА
2019/02/28 117.111.3.108
Otgon
Ийм тодорхой гэмт хэрэг дээр нээх цэвэрхэн царайлж местэн дээрээ сууж албан тушаалаа хашиж байгаа гэмгүй царайлсан ялтануудыг хурдан шүүж хөрөнгийг нь хурааж хариуцлагыг ньүүрүүлэх хэрэгтэй байнаа
2019/02/28 117.111.3.108
Төмөр
Хулгайч нар байгаа шүү дээ яллаач
2019/02/28 71.202.35.160
Zochin
ajillaj bsan on tsagig harahad bugd budliantai hvmvvs bna.yg ene on jiluuded uls dampuuruulj shudarga bishin hongilin shuugch nar l bna .ve udmaaraa shuugch baisan bol ih l yum medej baij dee
2019/02/27 110.70.55.38
зочин
Хангал гэгч ханхалзаад мөнгөтэй талд нь шийддэг
2019/02/27 122.201.21.154
шударга ёс
Инээдтэй ч бол доо иймэрхүү язартал баяжсан гарууд хүний хувь тавилан заяа төөрөг амь насыг шийдэж байна гэхээр юу ч гэхэв дээ
2019/02/27 122.201.21.20
хохирсон иргэн
Амардэлгэр шуугч Лундэн багшийнхаа далавчин дор сугарсаар л байна даа машин ьайр монгоо яаана даа
2019/02/27 103.212.116.195
Зочин
Мөнхтуяа үнэхээр мундаг уу. Шууд л дээд шүүхийн шүүгч......
2019/02/27 150.129.143.171
Доллар
Зо зо монголын төр ер нь бол дампууралд орох тийшээ явж байна уу даа
2019/02/27 202.179.27.132
үргэлжлэл
-аль нэг нь аврах биздээ. Түүнээс дутуугүй гол цавчааг хийдэг Дээд шүүхийн Иргэний танхимийн тэргүүн Сонинбаяр яагаад үлдсэн байхуу цааш ярихуу яах уу,
2019/02/26 202.9.43.73
Хохирогч
Орлогоо нотолж чадахгүй болтлоо мөнгөө мартсан Дээд шүүхийн шүүгч Амарсайхан ч 30 гэр бүлийн төлөөлөлд үйлчлэн мань мэтийг арай л хохироосон доо. Нүгэл нүдээрээ гарч байна. 30 гэр бүлийн төлөөллөөс ал
2019/02/26 202.9.43.73
Zochin
Huviin gazar ajillaj baigaad shuud Deed shuuhiin shuugcheer tomilogddog in buruu daa Anhan shatnaas in ehelj ajillasan shuugch batag alga bna daa
2019/02/26 103.212.116.207
Зочин
Д.Мөнхтуяа шүүгч чадалтай, шударга шүүгч. Авилгал авах хүн биш гэж бодож байна. Улсын дээд шүүхэд бараг хамгийн чадалтай нь. Шударгаар шүүж Авилгалчдын уурыг хүргэсэн юм болов уу да.
2019/02/26 150.129.140.140
Зочин
Хосбаяр бол Энхбаярыг намнах Элбэгдоржийн сум болж шүүгчээр очсон шудрага бусын хонгилын гол гар хөл бологч шүү дээ.
2019/02/26 66.181.160.47
Туяа
Энэ мөнгөнөөсөө илүүчилэж буян болооч
2019/02/26 202.126.89.167
Зочин
Дээд шүүх санаатайгаар 2 өрөө шинэ байрыг хүчээр 10 хан саяраар харуцагчын талд шийдсэн. Шүүх бол мөнгөөр амуудлыг шийддэг хог болсон газар. Мөнгөтэй хүнд үйлчиллэг
2019/02/26 103.212.118.221
Хохирогч
2008 онд ДЭЭД ШҮҮХИЙН ИРГЭНИЙ ХЭРГИЙН ТАНХИМААР ТАЛИЙГААЧ Л.БЯМБАА ДАРГАЛСАН хурал Нэхэмжлэгч миний эсрэг хариуцагч сөрөг нэхэмлэл гаргаагүй байхад "шүүх сайн дураараа" 21.0сая гаруй төгрөг гаргуулсан
2019/02/26 64.119.18.233
baynjargal
shvvh forkruriin baiguullaga yag adilhan sh dee adilhan l mongo awch baij l hvniig yallah uu ugui yu hamgiin heel hahuul awdag 2 baiguullaga shvv dee mongoliin ard tvmen bvdg l medj bga
2019/02/26 103.26.195.209
saran
ugaasaa ha gazriiin shvvh forkroriin gazarcbvgd l heel hahuul awdag shvv dee mongotei hvn yland ywdaggvi monggvi yduu hvn tomoos tom yal vvreed l ywdag
2019/02/26 103.26.195.209
zochin
yagaad ed nariig shalgahaa bolichihvoo sonin bn. bugd l luivarchid bn sh dee. engiin ard irged ingej undeslelgui bayajij chadah u. sain shalgah heregtei
2019/02/26 49.98.129.171
bayasaa
Turiin tusneed..huulicnid iim awilgad durtai urtumtguu baihad myanga huuli yariad saijarahgui.bugdiig solij baij snineçnlegdeh baihaa. Neg hesgiig halj.solisonoor uurcnlugduh uyl bol. Estoi l awilga
2019/02/26 66.181.161.92
зочин
шодрогос болно гээд алилаад байсан биз дээ. Ийм л шодрогос халханцарууд байгаа юм
2019/02/26 66.181.168.81
зочин
Төр угаасаа хуйвалдаан, үгсээн, газар шороогоо зардгаа зарчихсан. Горьдох зүйл байхгүй.Ийм л луйвардыг өөгшүүлэх гэж цалинг нэмээ биз дээ. Лүндэн дорж гэлүү нэг луйыварчин цалин нэмээд, шодрогын дээд
2019/02/26 66.181.168.81
zochin
Amarsaihan ch nileed asuudaltai avgai baih shuu . Nuhur ni Mie. Ehkhboldiin yel gej sonsdon .
2019/02/26 59.153.114.227
Монгол
Эхийнхээ амиар олж авсан эд хөрөнгө өөрт нь болоод үр удамд нь шингэх болов уу.нүгэл нүджэрээ гарч эхэлж байна даа
2019/02/26 66.181.184.221
Zo
Ur udamaraa tamdaa unana.
2019/02/26 64.119.20.107
irgen
bugdiig hori. tegeed oorsdiinhoo amiig eguutgene biz. hulgaichid hol yavahguiee
2019/02/26 150.129.141.151
Иргэн
Бизнесменииг саагч саальчид татварын орон тооны бус байцаагч нар юм уу
2019/02/26 202.9.42.28
mun
En bol dyrakyydiin dvv nar bn ter olon ter bym in hyraaj ylsin urnd abbal taarn
2019/02/26 64.119.22.112
zochin
yamarch busines hiisen hun algadaa, haramsaltai l yum
2019/02/26 178.62.34.123
Zorig
Naad hadgalamj bol zugeer neg baga saga heseg n l bh. Bur ul hudluh, ih hemjeeni belen mungu zarim yumaa tanil ah duugiinhee ner deer bailgaj baigaa iim argaar buh tomchuud avilgalaa nuudag shu dee
2019/02/26 202.179.27.201
Хуульч
Тэр Д.Мөнхтуяа нь Элбэгдоржийн хуулийн референт байж байгаад шууд дээд шүүхэд очсон. мэргэжлээрээ 10 жил ажилласан байх шаардлагыг огт хангаагүй хүн. Австралид байсан он сарыг нь шүүгээд үзвэл бүгд то
2019/02/26 103.9.89.18
Зочин
Д.Мөнхтуяа шүүхийн байгууллагад ажиллаж байсан дадлага туршлагагүй шууд дээд шүүхийн шүүгч болсон юм байна
2019/02/26 27.123.213.42
зочин
Үйлийн үр заавал ирж хариугаа авдаг
2019/02/26 202.179.25.204
иргэн
Н.Энхбаярын МАХН-ыг Амарсайхан бүртгэсэн байх аа.
2019/02/26 202.70.34.70
иргэн
Эрдэнэт, монголросцветмет 2-т сүнгэнүүлсэн байх дөө
2019/02/26 203.91.119.66