8o
Улаанбаатар хот
mobile menu

Орхон аймагт осол гарч дөрвөн хүн гэмтэж, нэг хүн нас баржээ

2019-02-26 11:13:07

Орхон аймгийн Баян-Өндөр сумын  Эрдэнэ багийн “Ар-Үзүүр” гэдэг газар /сумын төвөөс баруун зүгт 3 км /  5 зорчигчтой суудлын автомашин хатуу хучилттай авто замын хажууруу онхолдсон осол гарчээ.

Ослын тухай дуудлагыг 02.25-ны өдрийн 01:05 цагт  тус аймгийн Онцгой байдлын газар хүлээн авч 6 алба хаагч, 1 автомашинтай ажиллаж Орхон аймгийн Баян-Өндөр сумаас Булган аймгийн чиглэлд зорчиж явсан  иргэн Б-ийн  эзэмшлийн 17-11 ОРХ улсын дугаартай “Соната-6” загварын автомашин онхолдож иргэн Б /29 настай, эрэгтэй/,  Б /28 настай, эрэгтэй/, Ү /28 настай, эрэгтэй/, А /25 настай, эрэгтэй/  нар автомашины төмөр хийцэд хавчуулагдан гэмтсэн байсныг эсэн мэнд гаргаж Бүсийн оношлогоо эмчилгээний төвд хүргэжээ.Уг ослын улмаас иргэн Г /24 настай, эрэгтэй/ нас барсан байсан тул цогцсыг гаргаж аймгийн Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд тус тус шилжүүлэн өгсөн байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл