8o
Улаанбаатар хот
mobile menu

МХЕГ-ын Зөвлөгөө мэдээллийн төвд 498 албан бичиг, өргөдөл гомдол иржээ

2019-02-26 12:13:57

МХЕГ-ын Зөвлөгөө мэдээллийн төвөөр энэ сарын 11-нээс 25-ний өдрүүдэд нийт 498 иргэн үйлчлүүлж 480 албан бичиг, 18 өргөдөл гомдол өгчээ. Ирсэн албан бичгийн 40 орчим хувь нь экспорт, импортын гэрчилгээ авахаар хандсан байна.

Мөн тус байгууллагын нээлттэй утас 1800-1286 дугаарт энэ оны эхний сарын байдлаар 175 иргэн холбогдон гомдол, санал гаргаж зөвлөгөө, мэдээлэл авчээ.

Тухайлбал, бүтээгдэхүүн шинжилгээнд хамруулах, хилээр бараа бүтээгдэхүүн гаргахад шаардагдах бичиг баримт, жирэмсний болон ээлжийн амралт, хяналтын хуудас болон хөдөлмөрийн харилцаатай холбоотой мэдээлэл, зөвлөгөө хүссэн зэрэг 130 дуудлагад хариу өгсөн байна. 

Мөн байгууллагын чиг үүрэгт хамаарахгүй асуудлаар найман удаа хандсан бол 37 гомдлыг харьяа дүүрэг, НМХГ-т шилжүүлжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment