8o
Улаанбаатар хот
mobile menu

ЭЕШ: Монгол хэл, бичгийн шалгалт ирэх сарын 23-нд эхэлнэ

2019-02-26 13:58:00

Жил бүрийн хавар болдог элсэлтийн ерөнхий шалгалтын босго оноог энэ жил БСШУС-ын сайд Ё.Баатарбилэгийн тушаалаар өөрчилсөн билээ. Тэгвэл энэ жилийн элсэлтийн ерөнхий шалгалт ирэх 3 сарын 23-ны бямба гаригт монгол хэл, бичгийн шалгалтаар эхлэхээр болжээ. Өмнөх жилүүдээс харьцангуй эрт эхэлж буй ЭЕШ-ын монгол хэл, бичгийн шалгалтын босго оноог 400 байхаар тогтсон байна.

Харин босго онооны болзол хангаагүй сурагчдаас авах монгол хэл, бичгийн дахин шалгалтыг 4 сарын 20-ны бямба гаригт авах аж. Сурагчид суудлын хуваариа өөрийн регистрийн дугаараар дамжуулан 3 сарын 11-ээс 23-ны хооронд www.eec.mn цахим хуудасны “Шалгуулагчийн булан”-аас хэвлэж авах боломжтой юм. Харин шалгалтын дүн оноог 4 сарын 1-ний дотор www.eec.mn цахим хаягаар орж, “Шалгуулагчийн булан”-д байршуулах бөгөөд 5 сарын 6-аас эхлэн тараахаар болжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
z
Хөөе яалаа? ийлээ? Нөгөө шууд шалаглтын хариуг нь гаргадаг??? Юу юу гэж бурлаа?
2019/02/26 202.179.24.162
  • Recent
  • Most Read
  • Most Comment