8o
Улаанбаатар хот
mobile menu

С.Амарсайхан: Хамгийн түрүүнд иргэдийн эрүүл, аюулгүй байдлыг хангах тал дээр анхаарч ажиллана

2019-02-26 19:00:00

НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар Хотын даргыг сонгох асуудлыг хэлэлцэж төлөөлөгчдийн олонхийн саналаар НИТХ-ын дарга С.Амарсайханыг дэмжлээ. Хотын даргад МАН-ын Удирдах зөвлөлөөс С.Амарсайханыг нэр дэвшүүлсэн бол тэргүүлэгч С.Мөнхчулуун бие даагчийн хувиар заалнаас нэр дэвшиж өрсөлдсөн юм.

Нууц санал хураалтад  оролцсон 44 төлөөлөгчийн 25 нь НИТХ-ын дарга С.Амарсайханыг дэмжсэн бол 19 нь төлөөлөгч С.Мөнхчулууныг дэмжсэн байна. С.Амарсайханыг Ерөнхий сайд У.Хүрэлсүх тав хоногийн дотор батламжлах хуультай.

Тодруулбал,  Нийслэлийн эрх зүйн байдлын  тухай хуулийн 26.2-т заасан нэр дэвшигчийг мөн хуулийн 26.3-т заасан эрх бүхий албан тушаалтан томилохоос татгалзвал зохих шатны Хурал 15 хоногийн дотор энэ хуулийн 26.2-т заасан журмаар Засаг даргад дахин нэр дэвшүүлэх бөгөөд томилох эрх бүхий албан тушаалтан Хурлын тогтоолыг хүлээн авснаас хойш 5 өдөрт багтаан томилох шийдвэр гаргах үүрэгтэй гэсэн заалт бий.  

Мөн С.Амарсайхан хотын даргаар сонгогдсоны дараа "Эхлээд ном журмын дагуу Ерөнхий сайд нийслэлийн Засаг даргад нэр дэвшигчийг батламжилдаг. Үүний дараа би албан ёсны байр сууриа илэрхийлье. Улаанбаатар хотын өмнө тулгамдаж байгаа асуудлыг бид бүгдээрээ сайн мэдэж байгаа. Ажлыг холоос хайх хэрэггүй.  Хамгийн түрүүнд, ус, агаарын бохирдол, иргэдийн эрүүл, аюулгүй байдлыг хангах тал дээр анхаарч ажиллана. ИТХ-аас гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэхэд  бодлогоо чиглүүлнэ. Өдөр тутмын ажил амьдралтай холбоотой олон асуудлыг шийдвэрлэж, богино хугацаанд үр дүн гаргахад анхаарна. НИТХ гэдэг бодлого, шийдвэр гаргаж, хэрэгжилтэд хяналт тавьдаг. Тиймээс өнгөрсөн хугацаанд Улаанбаатар хотын төлөвлөлт, бодлоготой холбоотой олон бодлого гаргасан. Одоо гаргасан бодлогынхоо гүйцэтгэл, хэрэгжилтийг хангах, үр дүнг нь харахад ажлаа чиглүүлнэ. Тодорхой асуудлыг тухай бүрт нь шийднэ" гэсэн юм. 

Д.Болор 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
иргэн
УБХотын иргэд ээ тоосжолт амьсаглах аргүй болголоо Үндсэн хуулийн цэцэд иргэд хамтарч гомдолоо гараж хотын захиргааг хариуцагчаар татий Монгол хүн эрүүл аюулгүй орчинд амдарах хуультай
2019/03/01 103.10.23.74
зочин
хангалттай хугацаа байхад тэр эрх мэдэл дээр хуруугаа хөдөлгөж чадаагүй энэ нөхөр одоо энэ бага хугацаанд
2019/03/01 66.181.160.113
zochin
ULAANBAATAR hot TUTS nees salah heregtei..bohirdol,eruul bus huns,nus.tser .jorlon boldog hamgiin muu gazar..hajuugaar ni yavahaas aih l gazar bolood bgaa
2019/02/27 66.181.182.229
T
Amarsaihanaas husehed zahuudiig nuulgej tugjrelgui bolgooroi
2019/02/27 66.181.178.87
Зочин
Баяр хүргэе. Одоо наад Мөнхчулуун гэгч албан тушаалын амтанд орсон махан толгойгоо 60 тэрбумын Сундуйтай нь хамт НИТХ-аас хөөх хэрэгтэй.
2019/02/27 103.26.195.217
Иргэн
Одоо сэтгүүлчид Туул голын барилгаа яах гэж байгааг нь асууж ам авах хэрэгтэй. Зайсан нь ч өнгөрсөөн
2019/02/27 202.9.43.128
zochin
Ashig sonirholiin zurchiltei, UN hotoor duuren huviin umchtei huniig yah gj songodog bnaa?!!
2019/02/27 172.104.33.178
  • Recent
  • Most Read
  • Most Comment