8o
Улаанбаатар хот
mobile menu

Тээврийн хэрэгслийн гадна гэрэлтүүлгийн бүрэн бүтэн байдалд энэ сарыг дуустал шалгалт хийнэ

2019-02-27 08:49:20

Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газраас 2019 онд төв, орон нутгийн хэмжээнд тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдалд хяналт тавих ажлын нэгдсэн хуваарийн дагуу энэ сарыг дуустал хугацаанд “Тээврийн хэрэгслийн гадна талын гэрэлтүүлэх хэрэгслийн бүрэн бүтэн байдал” хэсэгчилсэн арга хэмжээг улсын хэмжээнд эхлүүллээ.

Арга хэмжээний хүрээнд тээврийн хэрэгслийн хяналтын үзлэгт хамрагдаж байгаа гадна талын гэрэлтүүлэх хэрэгслийн тоо, хэлбэр, өнгө, байрлал, ажиллах горим, гэрэлтүүлэх хүч нь тухайн тээврийн хэрэгслийн хийцэд тохирч байгаа эсэх, тохироогүй зөрчилтэй тээврийн хэрэгслийн зөрчлийг арилгуулах чиглэлд АТҮТ-ийн салбартай хамтран ажиллаж байгаа юм.

Хяналт шалгалтаар Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 4 дүгээр хавсралт “Тээврийн хэрэгслийг ашиглахыг хориглох эвдрэл, гэмтэл, техникийн зөрчлийн жагсаалт” мөн MNS 4598:2011 “Авто тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага” стандартыг зөрчсөн зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 14.7.41 болон 14.7.14 дэх хэсэгт заасны дагуу тус тус хариуцлага тооцож байна. 

Техникийн бүрэн бус байдлаас шалтгаалсан ослын 60 орчим хувь нь орон нутгийн замд бүртгэгддэг бөгөөд үүнээс шалтгаалж ослын үед автомашин шатах, дэлбэрэх зэрэг аюултай байдаг. Иймд жолооч та хөдөлгөөн эхлэхээсээ өмнө тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг шалгаж, бүрэн хангасны дараа хөдөлгөөнд оролцож хэвшээрэй.

“Ажлын байрны дасгал хөдөлгөөн”-ийг хийлгэж хэвшлээ

Тус албанаас цагдаагийн байгууллагын “Эрүүл цагдаа” хөтөлбөрийн хүрээнд өглөө бүр ажил эхлэхээс 10 минутын өмнө ажилтан, албан хаагчдын дунд “Ажлын байрны дасгал хөдөлгөөн”-ийг хийлгэж хэвшлээ.

Энэ нь алба хаагчдын эрүүл мэндийг дэмжих, хөдөлгөөний хомсдолоос урьдчилан сэргийлэх, хөдөлмөрийн явцад бий болсон ядралыг сэргээх, ажлын чадварыг нэмэгдүүлэн улмаар хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлэх үр дүнтэй юм. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
zochin
zamiin tsagdaa alba zvgeer l biznes bolchij yaaj torgoj mungu olhuu l gej yum yrihiin shinechleh heregtei
2019/02/27 103.10.21.112
  • Recent
  • Most Read
  • Most Comment