8o
Улаанбаатар хот
mobile menu

37 удаагийн галзуу өвчний тохиолдол бүртгэгджээ

2019-03-19 18:10:00

2019 оны нэгдүгээр сарын 1-нээс ГовьАлтай, Дорноговь, Дундговь, Орхон, Өвөрхангай, Өмнөговь Сэлэнгэ, Төв, Увс, Ховд, Хэнтий, Завхан аймгийн 16 сум, нийслэлийн гурван дүүргээс галзуу өвчний эрсдэлд өртсөн нийт 37 тохиолдол бүртгэгдсэн байна.

Мал, амьтны дунд галуугийн өвчлөл ихсэж буйтай холбогдуулан ЗӨСҮТ-өөс ард иргэдэд дараах зөвлөмжийг хүргүүлж байна.

-Галзуу өвчний эрсдэлд өртөх аливаа эрсдэлээс сэргийлж, сонор сэрэмжтэй байх
Мал, тэжээвэр амьтны зан авирыг ажиглаж, өөрчлөлт илэрсэн үед яаралтай мал эмнэлгийн байгууллагад мэдээлэх

-Гэрийн тэжээвэр амьтныг бүртгэлжүүлж, урьдчилан сэргийлэх үзлэг, дархлаажуулалтад хамруулах

-Хэрэв галзуугийн сэжигтэй мал, амьтны дайралтад өртсөн тохиолдолд нэн даруй савантай усаар шархыг 10-15 минут сайтар хөөсрүүлэн угаах, эмнэлэгт яаралтай хандаж, вакцины бүрэн тунд хамрагдах

-Малчид бэлчээрт зэрлэг амьтны дайралтад өртөхөөс сэргийлэх, шалтгаан тодорхоогүй мал, амьтан үхсэн тохиолдолд мэргэжлийн байгууллагад хандахыг зөвлөж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment