8o
Улаанбаатар хот
mobile menu

Г.Оросоо: Талийгаач 48 цаг саатуулагдаад гарах хооронд амиа хорлох хэмжээний хүн биш

2019-02-27 10:58:00

Цагдан хорих ангид амиа алдсан хуульч Л.Бямбаагийн асуудлаар хуульчдын төлөөлөл мэдээлэл хийж байна.Мэдээллийн эхэнд нийгмийг цочроон гарч буй сүүлийн үеийн хэргүүд бүгд төрийн байгууллагуудтай холбогдож байгаа учраас Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж хариуцлага хүлээж сайн дураараа огцрох хэрэгтэй гэдгийг хуульчид онцолсон юм.

Мөн Хуульч, өмгөөлөгч Г.Оросоо "Хэд хоногийн өмнө хууль зүй дотоод хэргийн яамны харьяа ШШГЕГ-ын цагдан хорих 461 дүгээр ангид шүүгч Л.Бямбаа амь насаа алдсан хэрэг гарсан. Ер нь төрийн тусгай хамгаалалттай газар, төрийн байгууллагад Монгол Улсын иргэн амь насаа алдаж байгаа анхны тохиолдол энэ ганц биш гэдгийг хэлмээр байна. Хэрвээ санаж байгаа бол зам тээврийн яамны удирдах албан тушаалтан бусдын гарт хэрцгийгээр амь насаа алдсан. Энэ хүн бас хуульч. Нийслэлийн томоохон дүүргийн Удирдах албан тушаалтан бусдад хутгалуулж гэмтэл авсан. Увс аймгийн Баруунтуруун суманд  байлдагч амиа хорлосон гэх хэрэг гарсан. Дээрээс нь  Дорноговь аймгийн Зүүнбаян суманд байдаг цэргийн ангийн байлдагч  амь насаа алдсан гэх нийгмийг цочроосон гэмт хэргүүд цуврал хэрэг шиг гардаг боллоо. Монгол Улс Үндсэн хуулиндаа баталгаатай амьд явах эрхтэй гэж заасан мөртлөө энэ хууль зөрчигдөж байна. Саатуулах байранд байсан хүн хүртэл амиа алдаж байна. Монгол Улс зэрлэгшсэн нийгэм рүү явж байна. Хуульчид нийгмийн инженер байх ёстой. Бид нар өнгөрсөн хэргүүдэд зүгээр сонсоод өнгөрсөн. Одоо тэвчихгүй. Монголын төр хүний эрхийн хувьд террорист шиг болчихлоо.  Талийгаач 48 цаг саатуулагдаад гарах хооронд амиа хорлох хэмжээний хүн биш"  гэсэн юм.

Мэдээллийн дэлгэрэнгүйг шууд бичлэгээс үзнэ үү. 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Яавч өөрөө амиа хорлохгүй ээ, тэгээд явж явж левчикээрээ шүү.
Тэр зэргийн туршлагатай юм үзсэн хуульч хүн учраа мэдэхгүй мэгдэж сандрахгүй, бүх зүйл хяналтанд байгаа, хуулийн хугацаандаа суллагдахаа мэдэж л байсан. Гэрээслэл үлдээсэн нь худлоо.
2019/02/27 151.159.19.10
Итгэл
Алдаа хийж явахад нь юу ч хэлээгvй байж амиа алдахад нь сайн хvмvvc болцгоож байгаа нь гайхалтай
2019/02/27 202.9.44.95
зочин
Бас л Нямдорж, Яасан тэнэг баяд вэ? хурдхан л амийг нь таслах юмсан
2019/02/27 66.181.168.81
Зочин
нас барсан этгээд бас шүүгч хүн байгаагүй. Шүүгч асан.
2019/02/27 202.131.233.50
зочин
Хэвлэлийн бага хурлын агуулга нь уг нь зөв юм. Тэхдээ үг яриагаа яагаад бэлдэж, бэлтгэлтэй оролцож болоогүй юм бэ. Нийгэмд хамгийн голч байдлаар мэдээлэл хүргэх чадамжтай хүмүүс байж ээрч муураад
2019/02/27 202.131.233.50