8o
Улаанбаатар хот
mobile menu

Ч.Хүрэлбаатар: Тариалан эрхлэлтийг дэмжих сан 140 тэрбум төгрөгийн зөрчил илэрсэн

2019-02-27 11:52:19

Долоон санг татан буулгах шийдвэр гаргалаа

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Засгийн газрын тусгай сангуудад хийсэн шалгалтаар илэрсэн зөрчилд авах арга хэмжээний талаар мэдээлэл хийлээ. “Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар зарим тусгай сангуудад хийсэн шалгалтын дүн дээр үндэслэн тусгай сангийн талаар авах арга хэмжээний тогтоолыг баталсан байна. Ингээд тусгай 29 сангаас долоон санг татан буулгах шийдвэр гаргалаа. Мөн Тариалан эрхлэлтийг дэмжих, Мал хамгаалах, Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангуудыг нэгтгэсэн. Мөн Улсын авто замын сан, Боловсролын зээлийн сан, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангуудын үйл ажиллагааг сайжруулах ёстой гэж үзсэн байна.

Ингээд Нийгмийн даатгалын сан, Нийгмийн халамжийн сан, Ирээдүйн өв сан, Төсвийн тогтворжуулалтын сан зэрэг 15 сангийн үйл ажиллагааг хэвээр үлдээсэн.

Тариалан эрхлэлтийг дэмжих сан 140 тэрбум төгрөгийн зөрчил илэрсэн. Үүнээс 47 тэрбум төгрөг нь тендертэй холбоотой. Өрсөлдөөнийг хангах зорилгоор хугацааг урт тавьдаг ч үүнийг нь хоёр дахин багасгасан, гомдол гарсан ч түүнийг нь авч хэлэлцэхгүйгээр тендер баталсан зэрэг зөрчил гарсан” гэв.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
irgen
Harin tiin.Ulaij ichihgyi l turd suugaad bh umdaa ene nuhur.
2019/02/28 122.201.22.17
Зочин
Хотгор шанагын уурхайг төрсөн ах дүүстэйгээ бүлэглэн гадныханд зарсан Ч. Хүрэлбаатар мэтийн хувалзнуудыг зайлуулахгүй бол энэ ЗГ удаан тогтохгүйээ.
2019/02/27 103.26.195.217
  • Recent
  • Most Read
  • Most Comment