8o
Улаанбаатар хот
mobile menu

Шинэ төв цэвэрлэхийн барилгын ажил ирэх сард эхэлнэ

2019-02-27 12:53:24

Төв цэвэрлэх байгууламжийн барилгын ажлыг гуравдугаар сарын нэгнээс эхлүүлж гурван жилийн дотор барьж дуусгахаар төлөвлөөд байна. Шинэ цэвэрлэх байгууламж хоногт 250 мянган м.куб хүчин чадалтай, бохир усанд гурван үе шаттай цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлт хийнэ. Мөн лагийг боловсруулж био хий гаргах замаар эрчим хүч, дулаан үйлдвэрлэж, үйлдвэрийн нийт цахилгааны хэрэгцээний 53 хувийг хангах юм.Төв цэвэрлэх байгууламжийн техник, эдийн засгийн үндэслэлийг Бүгд Найрамдах Франц Улсын “Артелиа Вил энд Транспорт” компани боловсруулсан бөгөөд БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр барина.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл