8o
Улаанбаатар хот
mobile menu

Б.Махбалд холбогдох шүүх хурал хойшиллоо

2019-02-27 13:14:00

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд өнөөдөр Зам тээврийн хөгжлийн яамны хяналт шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын газрын дарга Г-ийн аминд хүрсэн хэмээн буруутгаж буй Б.Махбалд холбогдох хэргийн  шүүх хурал эхэлсэн. Гэвч шүүх хурал гуравдугаар сарын 18-ны өдрийг хүртэл хойшилов. . 

Хохирогчийн өмгөөлөгч З.Хүрэлсүх "Бид шүүхэд 10 гаруй шинжээч болон гэрчийг оролцуулах хүсэлт гаргасан. Өнөөдрийн шүүх хуралдаанд дуудагдсан хүмүүсээс нэгэн ч ирсэнгүй. Эдгээр гэрч, шинжээч нарыг зайлшгүй оролцуулж байж гэм буруугийн асуудлыг хэлэлцэх шүүх хуралдаан явагдана гэж үзэж байгаа. Тиймээс нэгдүгээрт, гэрч шинжээч нарыг оролцуулах, хоёрдугаарт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гадаад улсад ажлаар зорчиж яваа учраас тухайн хүнийг шүүх хуралдаанд заавал биечлэн оролцуулна гэсэн хоёр шалтгааны улмаас шүүх хуралдаан гуравдугаар сарын 18-ны даваа гарагийн 10.00 цаг хүртэл хойшиллоо. Бидний зүгээс мөрдөн байцаалтын нэмэлт ажиллагаа явуулах саналыг прокурорт гаргасан ч хүлээж аваагүй. Хэрэг анхан шатны шүүх дээр ирэхэд мөн энэ саналыг тавихад ч хүлээн аваагүй. Тиймээс шүүх хуралдаанд мөрдөн байцаалтын явцад мэдүүлэг өгсөн гэрч, шинжээч нарыг оролцуулах санал тавихад шүүх хүлээн авсан" гэжээ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment