8o
Улаанбаатар хот
mobile menu

Л.Оюун-Эрдэнэ: Эрдэнэт үйлдвэр, Монголросцветмет ХК-ийн талаарх тэмдэглэлийг нууцаас гаргаж байна

2019-02-27 15:16:42

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл хийлээ. Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар 2016 оны 9 дүгээр сарын  9-ний өдрийн 32 дугаар тэмдэгдэл Эрдэнэт үйлдвэр ХК болон Монголросцветмет ХК-ийн талаар зарим арга хэмжээний тухай  гэх тэмдэглэлийг нууцаас гаргахаар шийдвэрлэсэн байна. Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ “2016 оны 9 дүгээр сарын  9-ний өдрийн 32 дугаар тэмдэгдэл Эрдэнэт үйлдвэр ХК болон Монголросцветмет ХК-ийн талаар зарим арга хэмжээний тухай  гэх тэмдэглэлийг нууцаас гаргахаар болсон. Нууцаас гаргах хэд хэдэн шалтгаан бий. 1973 оны 11 сарын 22-ны өдөр Эрдэнэт үйлдвэрийг хоёр улсын гэрээ хэлэлцээрийн дагуу  байгуулагдсан байдаг . Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр 62 жилийн нөөцтэй стратегийн орд гэдэг техник эдийн засгийн үндэслэл гарсан. 2016 оны 9 сарын 9-ний өдрийн ЗГ-ын хаалттай 32 дугаар тэмдэглэлээр Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат тухайн үед  танилцуулга хийж, Монгол Улсын ЗГ хөрөнгө оруулах боломжгүй учир давуу эрхээсээ татгалзаж, Монголын Зэс корпорацид худалдах тухай танилцуулгыг хийсэн байна.

Тэгэхээр өнөөдрийн нууцаас ил гарсан материалаар Худалдаа хөгжлийн банк, Монгол Зэс корпораци нь хоорондоо санхүүгийн болон удирдлагын хувьд хамааралтай гэдгийг тухайн үеийн хурал дээр Орхон захирал өөрийн амаар хэлж байсан нууцын материалууд байгаа юм. Үүнээс маш олон зүйл харагдана” хэмээн хэллээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Буруу ЦОЛМОН
Бүх луйвар хулгай хууль бус гэмэт хэрэг нь ил болоод байхад олон юм хуцаад байгаа хулгайч нарт төрийн төмөр нудраг үзүүлэх цаг нь болжээ Хулгайч нар бүр даварсан байна Дааварсаар бүр хэдтэрч
2019/03/04 103.10.23.74
Цэнгэл
Монголын баялаг монголдоо үлдэх нь зөв шүү. Хэдхэн цөөн тооны гэр бүл эсвэл хэсэг бүлэг хүмүүс хүртэх ёсгүй . Тийм биздээ.
2019/03/01 66.181.160.68
Зочин
Нэг зүйл бол ойлгомжтой. Худалдаа Хөгжлийн банк монголдоо эрдэнэтийг авч ирсэн нь үнэн. Харин эд нар сүрдүүлж байгаад буцаад гадаадад гаргах гээд баталгаагүй ийм худал мэдээлэл цацаад байна. Гэхдээ мо
2019/03/01 66.181.161.50
Эх оронч
Төр ер нь иймэрхүү зүйлд оролцох буруу. Бүх зүйлийг халааслах сонирхолтой улстөрчдийг л үүсгээд байна. Энэ чинь ардчилсан нийгмийг өвчлүүлж байна. Эрдэнэт монголдоо үлдэх нь хамгийн чухал.
2019/03/01 122.201.24.199
Naraa
Харин тэднүүсийг хянадаг хүмүүс байх ёстой биз дээ
2019/03/01 122.201.24.199
Naraa
Эрдэнэт анхнаасаа хэдэн улс төрчид шиг юмнуудын хувааж иддэг газар ш дээ
2019/03/01 122.201.24.199
falcon
ingeed uzeed baival ih um garna shuu noedoos maniusdaa l noen um biz dee
2019/02/28 43.228.131.90
С.М
Амжилт хүсье. Сайн ажиллаж байна.
2019/02/28 112.72.12.7
  • Recent
  • Most Read
  • Most Comment