8o
Улаанбаатар хот
mobile menu

Б.Батцэцэгийг ЖДҮХСангийн захирлаар томилжээ

2019-02-27 15:45:00

Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн захирал С.Төгсбилэгийг албан тушаалаа уруулан ашигласан гэдэг үндэслэлээр саатуулан шалгаж эхэлсэн. Түүнийг оронд Б.Батцэцэг гэдэг хүнийг томилсон байна. ХХААХҮ-ын сайд Ч.Улаан “ Б.Батцэцэгийн хувьд Сангийн яамны төрийн сангийн газарт ажиллаж байсан хүн. Дотоод хяналт, шинжилгээ, үнэлгээ, аудитын тогтолцоог бий болгох ажлыг санаачлан хөөцөлдсөн, Оюутолгойн баримтын шалгалтын ажлын хэсгийг ахалж ажилласан, Монгол Улсаас Швед улсад суугаа Элчин сайдын яаманд эдийн засгийн зөвлөхөөр ажиллаж байгаад ирсэн хүн байгаа” гэлээ. Мөн өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Тариаланг дэмжих сан болон Мал хамгаалах санг Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх санд нэгтгэх, хуримтлагдсан эх үүсвэр, өр, авлагыг шилжүүлэх, Ажлын албаны бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагааны чиглэлийг боловсронгуй болгох зэрэг чиглэлээр холбогдох хууль, шийдвэрийн төсөл боловсруулж, дөрөвдүгээр сарын нэгний дотор танилцуулахыг сайд Ч.Улаанд даалгасан байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment