8o
Улаанбаатар хот
mobile menu

Импортын бүтээгдэхүүнийг орлох 155 бүтээгдэхүүний нэр төрлийг батлав

2019-02-27 16:35:00

Засгийн газар энэ оныг “Эх оронч худалдан авалтыг дэмжих жил” болгон зарласан. Үүнтэй холбогдуулан дотооддоо үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээг худалдан авч үндэсний үйлдвэрлэлээ дэмжих, техник, технологийн шинэчлэл хийх, олон улсын стандартын шаардлагад нийцсэн, зах зээлд өрсөлдөх чадвартай бараа, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, худалдан авалтыг нэмэгдүүлэхийг зорьж байна.

Иймээс дотооддоо үйлдвэрлэсэн, чанар стандартын шаардлага хангасан, тохирлын баталгаатай 155 нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний жагсаалтыг баталлаа. Эдгээр бараа, бүтээгдэхүүнийг аливаа тендерийн үндсэн нөхцөл болгож худалдан авах бодлогыг хэрэгжүүлэх юм.

Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Отгончимэг
Сайн байна уу? Тэрхүү жагсаалтыг хаанаас унших боломжтой вэ
2019/03/27 119.40.99.34
  • Recent
  • Most Read
  • Most Comment