8o
Улаанбаатар хот
mobile menu

Бага насны хүүхдүүдийг хууран гэрт нь орж хулгай хийдэг этгээдийг баривчилжээ

2019-02-28 08:59:35

Нийслэл хотын хэмжээнд орон сууцны байруудад бага насны хүүхэд байгаа айлуудын судалгааг хийж, хуурч мэхлэх замаар гэрт нь орж айлган сүрдүүлээд эд зүйлийг нь хулгайлдаг “Ш” гэгчийг 2019 оны хоёрдугаар сарын 2-ны өдөр баривчилжээ.Тэрбээр 30 гаруй удаагийн гэмт хэрэг үйлдсэнээ мэдүүлжээ.

Тухайн этгээд нь эд зүйл хулгайлж байгаад баригдсан тохиолдолд хүүхдүүдийг зодох, дарамтлах гэх зэргээр айлгаж эд зүйлийг авч явдаг байжээ. 

Хэргийг Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн Шалгах Газрын Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст шалгаж байгаа бөгөөд уг этгээдийг ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461-р ангид хорьжээ.

Иргэн Ш нь урьд өмнө нь хулгайлах төрлийн гэмт хэрэг үйлдсэний улмаас хоёр удаа ял шийтгэл эдэлж байсан.

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment