Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны Дүнжингарав хотхонд зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан цэцэрлэгт 2019 оны нэгдүгээр сарын 23-ны өдөр Баянзүрх дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Боловсролын хяналтын улсын байцаагчид хяналт шалгалт хийжээ. Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн дагуу шийтгэлийн арга хэмжээ ногдуулан, зөрчлийн үр дагаврыг арилгуулах албан даалгавар хүргүүлж ажилласан байна.
Гүйцэтгэлийн хяналт шалгалтаар тус цэцэрлэгт хяналт шалгалт хийхэд 5 хүүхэдтэйгээр үйл ажиллагаа явуулж байсан зөрчил илэрсэн тул улсын байцаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй иргэнд Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 15 дугаар бүлгийн 15.2 дугаар зүйлд заасны дагуу шийтгэлийн арга хэмжээ ногдууллаа.