8o
Улаанбаатар хот
mobile menu

Мал хамгаалах сангаас хүүгүй зээл аваад төлөөгүй компаниудыг нэрлэж байна

2019-02-28 10:21:10

Сангийн яамнаас Засгийн газрын тусгай сангуудад шалгалт хийсэн билээ. Шалгалтын дүнгийн мэдээллээс түүвэрлэн хүргэж байна. Мал хамгаалах сангаас зээл авсан зээлдэгчид эргэн төлөлт хийгдээгүй зөрчил цөөнгүй илэрсэн байна. ОХУ-аас малын тэжээл импортлон оруулж, борлуулахаар олгосон хүүгүй зээлийн эргэн төлөлт хангалтгүйгээс маргаан үүссэн, зарим зээлдэгчид зээлээ төлж эхлээгүй, хаяг байршилдаа ч байхгүй эрэн сурвалжлах байдал үүсчээ.

Тухайлбал, “Биохэлф монголиа” ХХК 900.0 сая төгрөгийн, “Туртелком” ХХК 1.0 тэрбум төгрөгийн, “Галин интернейшнл” ХХК 1.1 тэрбум төгрөгийн зээл авсан ч өнөөг хүртэл огт төлж эхлээгүй байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
0000
Малыг малчид хамгаалаж чадна шүү дээ өөр хэнч тийм сайн хамгаалаж чадахгүй Үхсэний нь мал хамгаалах сан нэрээр мөнгө хулгайлдаг ХХК нэртэй байгуулгууд шүү олон байна Малчинд нь тэр зээлээн өг
2019/03/04 103.10.23.74