8o
Улаанбаатар хот
mobile menu

Дорнод аймгийн Дашбалбар сумын Засаг дарга Б.Баттулга хууль бусаар 29 сая төгрөгний хандив авчээ

2019-02-28 11:21:00

Мөрдөн шалгах хэлтсээс 2019 оны 2 дугаар сард гэмт хэргийн шинжтэй 33 гомдол, мэдээлэл хянан үзсэнээс 13 гомдол, мэдээлэл буюу 39.4 хувьд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх санал гаргасан байна. Үүнээс  10 гомдол, мэдээлэл буюу 30.3 хувьд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах санал гаргасан, 1 гомдол, мэдээлэл буюу 3.0 хувийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлж, одоо 9 гомдол, мэдээллийн үлдэгдэлтэй, шийдвэрлэлт 72.8 хувьтай байгаа аж. 

Хүлээн авч шалгасан 33 гомдлын 18 буюу 54.5 хувийг Улаанбаатар, 15 буюу 45.5 хувийг орон нутгийн харьяаллын гомдол эзэлж байна.

2019 оны 2 дугаар сард хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 377 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулснаас 7 буюу шалгасан хэргийн 1.9 хувийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт, 23 буюу шалгасан хэргийн 6.1 хувийг хэрэг бүртгэлтийн хэрэг хаах саналтайгаар прокурорт, 3 буюу шалгасан хэргийн 0.8 хувийг харьяаллын дагуу шилжүүлж, 1 хэргийг өөр хэрэгт нэгтгэн шалгаж, одоо 343 эрүүгийн хэргийн үлдэгдэлтэй байгаагаас хэрэг бүртгэлтийн 280 хэрэг, мөрдөн байцаалтын 63 хэрэг байна. Мөрдөн шалгах ажиллагаа явуулсан хэргийн 9.0 хувийг шийдвэрлэжээ. 

Иргэдээс ирүүлсэн 41 гомдлыг хянан шийдвэрлэсэн

Тайлант хугацаанд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 41 өргөдөл, гомдлыг хянан шийдвэрлэсэн.Иргэдээс ирүүлсэн өргөдөл гомдлын дагуу хяналт шалгалтын ажиллагаа явуулж, хяналт шалгалтаар илэрсэн зөрчилд дараахь албан тушаалтнуудад хариуцлага тооцуулсан байна. Үүнд:

Дорнод аймгийн Дашбалбар сумын Засаг дарга Б.Баттулга нь тус сумын Засаг даргын Тамгын газрын Хурлын танхим тохижуулахад зориулж мөн суманд ашигт малтмалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Шинь Шинь” ХХК-иас 29,591,502 төгрөгийн хандив, санхүүгийн туслалцааг авахын өмнө өөрийн удирдлага, эсхүл эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл аваагүй нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3 дахь хэсэгт “Албан тушаалтан хандив, санхүүгийн туслалцааг авахын өмнө өөрийн удирдлага, эсхүл эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл авсан байна” гэж заасан хязгаарлалтыг зөрчсөн байна. Б.Баттулгад хариуцлага тооцож, авсан арга хэмжээний талаарх хариу ирүүлэхийг Дорнод аймгийн Засаг даргад хандаад байна.

Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын ерөнхий боловсролын сургуулийн захирал Х.Төрмөнх, мөн сумын Могойн гол багийн бага сургуулийн захирал Б.Эрдэнэчимэг нарт албан тушаалын цалингийн хэмжээг нэг сарын хугацаанд 30 хувиар бууруулах сахилгын шийтгэл тус тус ногдуулжээ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
уНШИГЧ
АТГ бүүр хөдөө сумын засаг дарга сургууль цэцэрлэгийн эрхлэгч мэтхэнээр хооллох юмдаа Уул нь хажууд нь цэнхэр халимнууд бан цунгаараа лбайна санж нэг кинон дээр уушиг гүзээхэнээр лгэдэг шиг л юмуудаа
2019/02/28 66.181.189.67