8o
Улаанбаатар хот
mobile menu

Орон нутагт нэг иргэн сураггүй алга болжээ

2019-02-28 12:00:56

Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ морио унаад явсан иргэн сураггүй алга болжээ. Тодруулбал, энэ сарын 22-ны шөнө 01:00 цагт Булган аймгийн Хишиг-Өндөр сумын иргэн 45 настай эрэгтэй Б сураггүй алга болсон гэх дуудлага цагдаагийн байгууллагад ирсэн байна. Сураггүй алга болсон иргэн Б нь хамгийн сүүлд малчин Л-ийн гэрээс гарч яваад сураггүй болсон аж. 

Одоогоор тус аймгийн Онцгой байдлын газар болон цагдаагийн газар хамтран нийт долоон алба хаагч эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байгаа юм байна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл