8o
Улаанбаатар хот
mobile menu

Мэргэжлийн хяналтын "но"-г АТГ илрүүллээ

2019-02-28 13:36:32

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас олгодог хилээр нэвтрүүлэх амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд бүтээгдэхүүнд экспортын болон импортын гэрчилгээ, импортын мэдэгдэл олгох үйлчилгээнд АТГ хяналт тавин ажиллаж байна.

Бизнес эрхлэгчдээс АТГ-т ирүүлж байгаа гомдол мэдээллээс үзвэл энэ төрлийн үйлчилгээ авахад бичиг баримтын бүрдүүлэлт нь томоохон бэрхшээл, дарамт учруулдаг ажээ. Жагсаалтын дагуу бичиг баримтаа бүрдүүлээд очиход нэмэлт материал шаарддаг. Бичиг баримтын хуулбар гэж заасан байх атал заавал нотариатаар баталгаажуулсан байх, орчуулсан байх, орчуулгын товчооны тамгатай байх зэргээр бүрдүүлэх материалын жагсаалтад дурдаагүй зүйлийг шаарддаг. Үүнээс үүдэн бизнес эрхлэгчид нааш цааш олон удаа явах, цаг хугацаа алддаг байна.

АТГ-ын ажлын хэсэг МХЕГ-т ажиллах явцад иргэд, аж ахуйн нэгжээс тус байгууллагад өгсөн гомдол мэдээллийг хэрхэн шийдвэрлэсэн талаар хариуг өгдөггүй, олон дарга нарын гар дамжуулан цохдог, бүрдүүлсэн материалын хариуг хэзээ гаргах нь тодорхойгүй зэрэг зөрчил дутагдал илэрсэн юм. Эдгээр зөрчлийг нэн даруй арилгах, иргэдээс өгсөн өргөдөл гомдол шийдвэрлэх хугацааг тодорхой болгох, экспорт, импортын гэрчилгээ олгох үйлчилгээг журамлах, бичиг баримтын бүрдүүлэлтийг тодорхой болгох, хүнд суртлыг арилгах үүрэг чиглэл өглөө.

АТГ-аас амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд бүтээгдэхүүнд экспортын болон импортын гэрчилгээ, импортын мэдэгдэл олгох үйлчилгээг үзүүлэх шатанд хөндлөнгийн хяналтын тогтолцоо бий болгох, цаашлаад цахимжуулах ажлыг түргэсгэхэд анхаарч ажиллаж байна.

Эх сурвалж: АТГ

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Иргэн
Шалгалтаар ирсэн хүмүүс маш хэцүү дарамталдаг айлган сүрдүүдэг шүү арга барилаа өөрчилж ажилламаар юмаа их зантай дээрэлхүү хүмүүс шүү
2019/03/07 103.229.120.141
Иргэн
МХГ т ямарч мэдлэггүй дарга нарын шахааны хүмүүс орчихоод амьдралд ниицэхгүй учир нь олдохгүй янз бүриин юм шаардаж дарамталдаг тэгж байж хахууль авдаг тиим л байгаа шүү дээ Ажлаа мэдэхгүй байцаагчаар
2019/03/05 203.91.115.44
0000
МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТ БОЛ АВИЛАГЫН УУРХАЙ ТЭНД ОЧОЖ БАЯЖАХ МӨРӨӨДӨЛТӨН МОНГОЛООР ДҮҮРЭН ТЭНД НАМ ДАГСАН ЯНХАН БӨХСҮҮД Л ОЧОЖ ЧАДНА
2019/03/04 103.10.23.74
Мэргэн.
Агуу баячууд их бий шүү.Хөрөнгө орлогын эх үүсвэрийг нь шалгая. Хүмүүс Мэргэжлийн хяналтын газарт ажилд оруулж өгөөч 5-10 сая өгнө шүү гэцгээдэг болсон.
2019/03/04 150.129.143.196
к
Мэгэжлийн хяналт бол мэргэжсэн авилагч нарын байгуулаг болсон данд улаан авилга явдаг юм
2019/03/01 103.10.23.74
Zochin
Yag zuv
2019/02/28 66.181.184.26