8o
Улаанбаатар хот
mobile menu

Сэлэнгэ аймагт 6.5 га талбай шатжээ

2019-02-28 14:18:34

Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын Тийрэг багийн “Зүүн харгистай” гэдэг газар ойн түймэр гарч, онцгой байдлын газар энэ мягмар гарагт буюу хоёрдугаар сарын 26-ны өдрийн 15:50 цагт энэ талаарх мэдээллийг хүлээн авчээ.

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 36 дугаар ангийн болон Цагдаагийн байгууллагын алба хаагч, орон нутгийн иргэн гээд нийт 46 хүн ажиллаж тухайн өдрийн 23:18 цагт түймрийг цурманд оруулж, өчигдөр 13:10 цагт бүрэн унтрааж тус сумын Байгаль орчны улсын хяналтын байцаагч нарт хүлээлгэн өгсөн байна. Түймрийн улмаас нийт 6.5 га талбай шатжээ.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment