8o
Улаанбаатар хот
mobile menu

Ц.Амгаланбаяр: Хэрэг гарах үед анхаарлаа сулруулсан харуулын ажилтан, ээлжийн даргад хариуцлага хүлээлгэсэн

2019-02-28 14:50:00

ШШГЕГ-аас Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдаж байсан эмэгтэй амиа алдсан хэрэгтэй холбоотойгоор албаны дотоод шалгалт явуулсан талаар  мэдээлэл хийлээ.

 ШШГЕГ-ын дарга Ц.Амгаланбаяр "ШШГЕГ-ын даргын тушаалаар Ерөнхий газрын тэргүүн дэд даргаар ахлуулсан ажлын хэсэг байгуулж, 461 дүгээр хорих ангид шалгалтын ажил хийсэн. Шалгалт хийх үед үүрэг гүйцэтгэж байсан харуул хамгаалалтын ажилтнууд хариуцлагагүй хандсан, сонор сэрэмж алдсан, ээлжийн дарга, ерөнхий эргүүл нарыг хяналтаа сулруулсан нь шалгалтаар тогтоогдсон. 461 дүгээр хорих анги бол маш том анги. Зөвхөн нэг, хоёрдугаар давхар нь гэхэд бусад ангиудтай тэнцэхүйц хэмжээний ачаалалтай байдаг. 24 цагийн турш хөл хөдөлгөөн ихтэй байдаг тул анхаарал, сонор сэрэмж өндөр хэмжээнд байхыг шаарддаг. Шалгалтын дүнг хэлэлцээд 461 дүгээр ангийн дарга, харуул хамгаалалт эрхэлсэн дарга, холбогдох ажилтнуудыг албан тушаалаас нь чөлөөлсөн" гэлээ.

Мэдээллийн дараа тэрбээр сэтгүүлчдийн асуултад хариуллаа. 

-Заавал цагдан хорих ёстой байсан уу. Гадуур байцааж болоогүй юм уу?

-Түүнийг манай байгууллага мэдэхгүй. 

-Хэрэг гарснаас хоёр цагийн дараа цагдаад дуудлага өгсөн гэсэн. 2 цагийн дараа дуудлага өгсөн шалтгаан юу ву?

-Ажлын байрны хариуцлага алдсантай холбоотой гэдгийг би түрүүн тодорхой хэлсэн. 

-Яг ямар хариуцлага алдсан бэ. Ажлын байр дээрээ байхгүй байсан юм уу?

-Ерөнхийдөө сонор сэрэмж алдсан, хяналт сулруулан ажлын хариуцлага алдсан. Өөр асуултанд хариулт өгөх боломжгүй. 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
zochin
Наадах чинь яахав тэр ЖДҮ чин УИХ-ын гишүүд ээ огцруулах болоогүй юу
2019/03/01 66.181.160.121
эгэл ард
Хариуцлагыг зөвхөн доод тушаалтан хүлээх ёстой юу. Энэ байгууллагыг удирдаж бгаа хүн хамгийн их хариуцлага хүлээдэг бх нь шударга. Нэг ажилтан ажлаас нь халаад л болоо юу?
2019/02/28 122.201.21.174
nom
ene bol hudal jujig zahialgat allaga
2019/02/28 103.229.121.4
ТӨР
ЭНЭ ТЭТГЭВРИЙН ӨВГӨНИЙ ГЕНЕРАЛ ЦОЛЫГ ХУРААЖ, АЖЛААС ХАЛАХ ЁСТОЙ. НЯМДОРЖИЙН ӨВӨРТ БАЙДАГ. ХАМТДАА ЯВДАА
2019/02/28 124.158.124.142