Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын Ерөнхийлөгч сонгох хурал СТӨ-нд үүрийн 03 цаг хүртэл хаалттай болж Ерөнхийлөгчөө тодрууллаа. Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын Ерөнхийлөгчид дөрвөн хүн нэр дэвшиж өрсөлдлөө. Тодруулбал, ерөнхийлөгч асан Б.Лхагважав, Бүгд найрамдах намын дарга Б.Жаргалсайхан, Ард санхүүгийн нэгдлийн гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг, UFC группын ТУЗ-ын дарга О.Амартүвшин нар нэр дэвшиж өрсөлдсөн юм. Шөнө дөл болтол хуралдсан танхимын Ерөнхийлөгчийн сонгуулиар UFC группийн Ерөнхийлөгч О.Амартүвшин сонгогдлоо.Тэрбээр нийт 259 саналаар тэргүүлсэн бол Б.Лхагважав 127, Ч.Ганхуяг 73, харин Б.Жаргалсайхан 25 хүний санал авчээ.