8o
Улаанбаатар хот
mobile menu

“АСЕМ Вилла” хотхоны бохирын шугам задарч, бохир нь Туул голтой нийлжээ

2019-03-01 09:43:21

БЗД-ийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Скай ресорт” болон “Асем Вилла” хотхоны бохирын шугам задарч, бохир нь хальж Туул гол руу цутгасан талаар иргэд нь холбогдох газруудад гомдол гаргасан байна.  Гомдлын дагуу БЗД-ын ИТХ-ын төлөөлөгч Б.Дэмбэрэл нар нөхцөл байдалтай очиж танилцсан байна. Тэрбээр энэ тухайгаа өөрийн цахим хуудастаа “Скай ресорт", "Асем Вилла"-ын барилгуудын бохирын ус хальж Туул голтой нийлсэн гомдлын талаар газар дээр нь ирж танилцлаа. Бохирын ус хоёр талаараа Туул голтой нийлсэн байгаа тул мэргэжлийн байгууллагууд яаралтай арга хэмжээ авна уу” гэсэн. 

2019 оны хоёрдугаар сарын 21, 22-ны өдрүүдэд “Асем Вилла” хотхоны цэвэр, бохирын шугамд гэмтэл гарч их хэмжээний ус алдсан байна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Новш
Заваарсын бэ? Ямар муу юмаар хийсэн юм бэ. Тэр хавийн хөрс ус бохирдож дууссан.
2019/03/01 64.119.16.29
  • Recent
  • Most Read
  • Most Comment