Францын гэрэл зурагчин бүсгүй Люсил Шомбар де Люв нүүдэлчин монголчууд хотод суурьшин шинэ амьдралдаа хэрхэн зохицож буйг харуулсан цуврал фото зургийн үзэсгэлэн гаргажээ. Мөн тэрээр монгол гэрийн тухай ярихдаа "Монгол гэр намайг гайхшруулсан. Монголчууд гадныханд үнэхээр зочломтгой тул аль ч айлын хаалга надад нээлттэй байлаа. Харин боловсролгүй хүн нийслэлд амьдрана гэдэг хүндрэлтэй. Үнэндээ ажлын олдоц муу юм билээ. Хотын хүн ам огцом нэмэгдсэнээр ажлын байрны хүрэлцээ дутагдан ядуурал, архидалт, ганцаардал зэргийг дагуулж байна" гэжээ.