8o
Улаанбаатар хот
mobile menu

Сэлэнгэ аймагт ойн түймэр гарч 6.5 га талбай шатжээ

2019-03-01 10:53:49

Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын Тийрэг багийн “Зүүн харгистай” гэдэг газар энэ мягмар гаригт ойн түймэр гарчээ. Түймэр гарсан талаар тус аймгийн Онцгой байдлын газар 15.50 цагт дуудлага хүлээн авсан байна. Энэ дагуу Гал түймэр унтраах, аврах 36 дугаар ангийн 27 алба хаагч, Цагдаагийн байгууллагын гурван алба хаагч, орон нутгийн 16 иргэн шуурхай ажиллажээ. Тэд энэ өдрийн 23.18 минутанд түймрийг цурманд оруулж, маргааш өдрийнх нь 13.10 цагт бүрэн унтраасан байна. Түймэр гарсан газар нь аймгийн төвөөс баруун урд зүгт 75 км-ын зайд оршдог бөгөөд түймрийн улмаас нийт 6.5 га талбай шатжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл