ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ " 2016 оны 9 дүгээр сарын 9-ний өдрийн 32 дугаар тэмдэгдэл Эрдэнэт үйлдвэр ХК болон Монголросцветмет ХК-ийн талаар зарим арга хэмжээний тухай гэх тэмдэглэлийг нууцаас гаргахаар шийдвэрлэсэн" тухай мэдээлэл хийсэн билээ. Тодруулбал, "2016 оны 9 дүгээр сарын 9-ний өдрийн 32 дугаар тэмдэгдэл Эрдэнэт үйлдвэр ХК болон Монголросцветмет ХК-ийн талаар зарим арга хэмжээний тухай гэх тэмдэглэлийг нууцаас гаргахаар болсон. Нууцаас гаргах хэд хэдэн шалтгаан бий. 1973 оны 11 сарын 22-ны өдөр Эрдэнэт үйлдвэрийг хоёр улсын гэрээ хэлэлцээрийн дагуу байгуулагдсан байдаг . Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр 62 жилийн нөөцтэй стратегийн орд гэдэг техник эдийн засгийн үндэслэл гарсан. 2016 оны 9 сарын 9-ний өдрийн ЗГ-ын хаалттай 32 дугаар тэмдэглэлээр Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат тухайн үед танилцуулга хийж, Монгол Улсын ЗГ хөрөнгө оруулах боломжгүй учир давуу эрхээсээ татгалзаж, Монголын Зэс корпорацид худалдах тухай танилцуулгыг хийсэн гэсэн мэдээллийг өгсөн.
Энэ дагуу эхний ээлжинд 2016 оны 6-р сарын 9-ний өдөр Ч.Сайханбилэгийн ЗГ хойд хөршөөс ЭҮ-ийн 49 хувийг худалдаж авах давуу эрхээсээ татгалзаж, дөнгөж байгуулагдсан үйл ажиллагаагүй "Монголын зэс корпораци"-д худалдах тухай нууц горимоор хуралдсан хуралдаан хуралдааны тэмдэглэлийн зарим хэсгийг ил болгон тавьсан байна.
Нууцаас гарч буй тэмдэглэлийн хэсэг