8o
Улаанбаатар хот
mobile menu

Эхчүүдийн тэтгэврийг 50.000-70.000 төгрөгөөр нэмэгдүүлэх хуулийн төсөл өргөн барилаа

2019-03-02 12:39:28

УИХ-ын гишүүн Ц.Гарамжав, Н.Амарзаяа, М.Билэгт, Г.Мөнхцэцэг, Н.Оюундарь, М.Оюунчимэг, Д.Оюунхорол, Д.Сарангэрэл, Б.Саранчимэг, Ц.Цогзолмаа, Б.Ундармаа, А.Ундраа нар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслийг санаачилж, Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.

Хуулийн төсөлд хувь тэнцүүлсэн буюу бага тэтгэвэр авч байгаа эхчүүдийн тэтгэврийн хэмжээг бүрэн тэтгэврийн дундаж хэмжээнд хүргэх зохицуулалтыг тусгажээ.

1991 оны Тэтгэврийн хуулиар тэтгэвэрт гарах насанд хүрээгүй ч 4-өөс дээш хүүхэдтэй эхчүүд, улсад 27-гоос дээш жил ажилласан эмэгтэйчүүд, улсад 32-оос дээш жил ажилласан, 55 насанд хүрсэн эрэгтэйчүүд тэтгэвэрт гарсан билээ.

 

Улмаар дараа нь гарсан бусад хууль тогтоомжоор нөхөн олговор, хувь тэнцүүлсэн тэтгэвэр авах болсон ч тэтгэврийн хэмжээ нь харьцангуй бага тогтоогдсоор ирсэн юм. Тухайлбал, 1997 оны хоёрдугаар сараас өмнө хөнгөлөлттэй нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгосон эхчүүдийн 87.5 хувь нь 2018 оны улсын дундаж тэтгэврээс бага тэтгэвэр авч байна.

Тиймээс эдгээр эхчүүдийн тэтгэврийг дор хаяж бүрэн тэтгэврийн дундаж хэмжээнд хүргэх нь зүйтэй гэж төсөл санаачлагчид үзжээ.

Ингэснээр өдгөө амьд сэрүүн байгаа 21.3 мянган иргэний тэтгэвэр 50.000-70.000 төгрөгөөр нэмэгдэх юм байна.

УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
зочин
Ээ,хөөрхий зайлуул юун ч өчүүхэн богинохон бодолтой хүмүүс юм бэ дээ.
2019/03/05 64.119.23.166
Зочин
Энэ хэдийн дунд ЖДҮ-ийн хулгайч хэд байна вэ??
2019/03/04 203.217.139.225
Зочин
Үхэр монголчуудыг улс төрчид нь ядуу байлгаж байгаад мөн ч амархан мунхруулж авдаг юм даа. Хэдэн цаас шидээд л гүйцээ
2019/03/04 203.217.139.225
Иргэн
Сонгууль ойртож энэ нэг тэнэг хүүхнүүд дахин сонгогдох гэж ийм юм хийж байна. Сайн хүн болж эхчүүдэд 50К хаячихаад өөрсдөө болохоор 1 удаа ЖДҮ-дэж 950 сая төгрөг олдог. Ийм юманд мунхрахаа боль
2019/03/04 203.217.139.225
дорж
хөөрхий энэ 6 хүүхэн нийлээд АН-ын Нарантуяад хүрэхгүй чадвартай гэхэд хялсдахгүй улс төрд мөнгөтэй бол ордогыг тас сүхдэхсэн
2019/03/04 203.217.139.225
н
гайхуулах зүйл алга. ажил чинь биз дээ. Ждү гээ буцааж төлөөрэй.
2019/03/04 202.179.31.98
Зочин
Тэтгэвэр бодох цалингийн дундаж 5 жил байгаад болоод л ирсэн, Та нар гай болсон юмнууд 7 жил болгосон, одоо юу ч саначилсан Та нарт ирэх сонгуулиар санал өгөхгүй!!!!!
2019/03/03 64.119.21.106
Az
Bidend øgøx boloxoor 50,0-70,0 gedeg øørcdøø abax boloxoor 500, cayas deesh l yaridag garuuddaa kk JDV chid ta nariig BID UUChLAXGVI
2019/03/03 202.126.88.36
Onon
Øgøx yum yariad bxaar yaj xøgjix yum be xiix cetgelgee cuulgax xeregtei bn abax CETGELGEE xereggvi
2019/03/03 202.126.88.36
Anu
Ajliin bair tcetcerleg ,, curhuulia nemeecheee øgøx yum yaxab ter møngøørøø olon XVNIIG ajiltai bolgon olon zaluu eejvvd xvvxdee øgøx tcetcerleg curguuliin talaar bod
2019/03/03 202.126.88.36
hahahaha
gemtnvd gelelzeh. jdv chid
2019/03/02 185.39.141.202
kkkkk
gemtnvvd
2019/03/02 185.39.141.202
  • Recent
  • Most Read
  • Most Comment